8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв талбайд бие зассан гадаадын хоёр иргэнийг 15 мянган төгрөгөөр торгожээ

2017-05-24 09:57:00

Өнгөрсөн бямба гарагт болсон “Улаанбаатар марафон 2017”-ийн үеэр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд гадаадын хоёр иргэн бие засаж буй зураг олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг хоёр иргэнийг эрэн сурвалжилсны дагуу илрүүлэн Захиргааны хэргийн бүртгэл хийж шүүхэд шилжүүлсэн талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээллээ.

Тэднийг олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан гэж үзсэн бөгөөд шүүхээс Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 15 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Тэдний хувьд тус өдөр болсон марафон гүйлтэд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн байна. Хэлмэрчгүй, дээр нь бие засах газар хайгаад олоогүй тул ийн зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.  Мөн өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, Монгол Улсын иргэдээс уучлалт гуйсан байна.

Ийнхүү гадаадын хоёр иргэн төв талбайд бие засаж түүнийхээ торгууль болох 15 мянган төгрөгийг төлж, бас Монголчуудаас уучлалт гуйгаад өнгөрлөө. Эдгээр хүмүүс цагдаагийн газарт тайлбар өгөхдөө бие засах газар олоогүй учир ийн зөрчил гаргасан хэмээн тайлбарлажээ. Төв талбай тойрсон өндөр шилэн барилгуудын нэг рүү нь гүйж ороод бие засах гэсэн юм гэхэд л  асуудлаа шийдэж чадахаар байлаа. Харамсалтай нь  ёс зүйгүй ийм үйлдэл гаргасан гадаад хүмүүсийг торгосон мөнгөн дүн нь ердөө 15,000 төгрөг. Цаашид иймэрхүү үйлдэл гаргасан гадаад, дотоодын хүмүүст арай өөр торгууль, шийтгэл ногдуулдаг байвал зүгээр дээ, хотын даргаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эргүүнүүд хуцахымөө
МАЛНУУД 00 БАЙХГҮЙ БОЛОХООР ШЭЭЖ БАЙХГҮЙ ЮУ ГЭНЭЭ. . . НҮДЭЭ НЭЭГЭЭД МАЙЖИЙСАН ХӨЛӨӨ ЗӨӨГӨӨД ТАЛБАЙН УРД НИЙТИЙН 00 БАЙГАА.
2017/05/25 202.9.42.162
Мулгуу Төр. Доромжлуулж байх даа таарсан юм.
Ишш шээсэн нөхдүүдийн улсад fast food-н л мөнгө ш д. . . Дараагийн жуулчин 15 000₮-өө сарвайж байгаад selfi-дэж байгаад шээх байлгүй. . .
2017/05/25 202.9.42.162
Дөк
00 байхгүй байсан нь үнэн ш дээ
2017/05/24 203.91.118.180
na
мэдсээр байж зоройгоор талбай дээр шээж байгаам сайн торгоод өг
2017/05/24 49.0.212.15
зочин
гудамж, замын тэмдэглэгээ, 00 өрөөнүүдийн тэмдэглэгээ хаа ч тод дурайж, ариун цэврийн өрөөнүүд хаа сайгүй бий болгочоод дараа нь жуулчин татна гэдэг хоосон лоозон яриагаа хэрэгжүүлмээр юм даа.БОАЖЯам
2017/05/24 202.5.194.26
зочин
наад зах нь манайхны их очдог БНСУ, БНХАУ гэхэд хаа сайгүй ариун цэврийн өрөө байдаг, гадны жуулчин 00 хайгаад сандрахад хүргэхгүй ш дээ.
2017/05/24 202.5.194.26
зочин
торгох ч яахав, манайх ийм л арчаагүй улс, үнэндээ гадаадын хүн бүү хэл бид өөрсдөө ч 00 олоход бэрх, ийм байж гадны жуулчин татаж мөнгө босгоно гэж үлгэр яриад яахав. наад захын 00 ч үгүй юм байж
2017/05/24 202.5.194.26
ҮХЭР МОНГОЛ
ЭНЭ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮСИЙГ НЬ ТОРГОХ БАЙТАЛ.. ЭНЭ 2 ТЭГЭЭД ӨМДӨНДӨӨ ШЭЭХ БАЙСАН ЮМ УУ
2017/05/24 202.21.106.132
mm
hodolmoriin holsnii dood hemjeegeer torgokh heregtei bas oo baiguulaagui hotiin zakhirgaanii darga nariig dawkhar hariutslagad tatakh heregtei
2017/05/24 202.131.246.181
Temuulen
Ochnoon doromjluulchaad 15,000 togrogoor torgoj bur doromjluulah yum? Mulguu gehed iim baij boloh uu ta mini ee
2017/05/24 202.70.46.220
Дэндүү
ОО Хөөрхий 15000-аар ч яадгийн Баячуудыг ахиухан торгож чадаагүй л юм байх даа.Бас л хуулинд заагаагүй биз дээ.Арчаагүй улс.
2017/05/24 202.179.25.167
Ичмээр
Пээ. Ёстой улсаар нь доромжилжээ.Олон нийтийн сүлжээгээр хамаг муухайгаа суртчилах хэрэг байна уу.эрчүүд л ингэдэг.тэднийг л дууриасан байж таараа.Эрчүүд ээ.Бодох хэрэгтэй шүү.
2017/05/24 202.179.25.167