8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-05-24 09:26:56

09:00 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд ИТХ-ын үйл ажиллагаанд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, байгаль орчин, боловсролын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих сайн туршлагын талаар аймаг, сум, дүүргийн ИТХ-ууд зөвлөлдөнө. 

09:00-11:00 цагийн хооронд Улсын гуравдугаар төв эмнэлэгт ЭМЯ-ны удирдлагууд ажиллана. Энэ үеэр гадаадад өндөр өртгөөр хийгддэг зүрхний нээлттэй мэс засал, ангигографийн хагалгааны үйл явцтай танилцана.

11:00 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид хэвлэлийн бага хурал хийнэ.

15:30 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ноён уулын шүүх хурал болно.

Сүхбаатарын талбайд

10:00 цагт Зам тээврийн салбарын нээлттэй өдөрлөгийн үеэр "УБТЗ" ХНН бодлого, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна.

Төрийн ордны их танхимд

10:00 цагт "Эмэгтэйчүүд ба эдийн засаг" сэдэвт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

10:30 цагт Үндсэн хууль зөрчиж буй зөвлөлдөх санал асуулгын талаар иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:30 цагт Монгол төдийгүй дэлхийн 100 жилийн зөгнөл, 100 сургаал бүхий есөн эрдэнээр бүтээсэн "Дэлхийн нууц товчоо" номын нээлтэд зориулж "Монгол шүтээн цогцолбор"-оос хэвлэлийн бага хурал хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл