8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүх танхимд амиа хорлохыг завдсан этгээдийг шүүх хурал хойшлов

2017-05-24 09:01:37

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны танхимд хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан шүүгдэгч Б-д холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр боллоо. Түүний биеийн байдал дээрдсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ.

Улмаар шүүх хурлыг ирэх сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан байна. Учир нь шүүгдэгч Б нь 461 дүгээр ангид хүргүүлсэн яллах дүгнэлтээ гардан авахгүй гэсэн байсан тул хуулинд заасан 72 цаг хүрээгүй гэсэн үндэслэлээр шүүх хурал хойшлогджээ. Харин өнөөдрийн шүүх хурал дээр яллах дүгнэлтээ гардан авсан байна.

Яллагдагч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан. Мөн дээр нь нэмэгдээд 245.1 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах хэргээр өнөөдөр шүүгдсэн юм. Хэрэв тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.

Хэргийг сануулбал, Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварчээ. Тэрбээр шүүх хурлын үеэр "Надад амьд явах сонирхол алга. Би ээжтэйгээ уулзахаар явлаа” хэмээн хоолойгоо зүссэн нь хяналтын камерт бичигдсэн байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл