8o
Улаанбаатар хот
mobile menu

Хот хоорондын тээвэрт тасалбар түгээх машин нэвтрүүллээ

2017-05-23 17:14:00

Сонгинохайрхан Зорчигч тээврийн төв буюу Драгон төвд өнөөдөр 11:00 цагт тасалбар түгээх машины /ТҮМ/ нээлтийн арга хэмжээ болно. Тус ТҮМ нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөдүйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих тээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх боломжтой болох аж.

ТVМ (Ticket vending machine) машины зааварчилгаа нь Монгол, Англи хэл дээр байх ба дотоодын төгрөгийн (₮) карт болон олон улсын эрхтэй VISA, Master card зэргээр бэлэн бус гүйлгээ хийн, худалдан авсан тасалбарынхаа НӨАТ-ын баримтыг авах боломжтой юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл