
Өнгөрөгч гуравдугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Дархан Нэхий худалдааны төвийн урд оройн цагаар бие үнэлдэг 3 охид байна гэсэн мэдээлэлийн дагуу Архангай аймгийн AB ногоон телевизийн сэтгүүлч газар дээрээс нь сурвалжлан мэдээлэл бэлтгэн хүргэж байсан. Тэдгээр бие үнэлж байсан 3 охин Архангай аймгийн 3 дугаар 10-н жилийн төгсөх ангийн 12 дугаар ангийн сурагчид мөн болох нь тогтоогджээ. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

