Төрүүлсэн ээжийгээ байрныхаа тагтан дээр хөөн гаргаж, улмаар хараан зүхэж буй бичлэг өчигдөр цахим ертөнцөд цацагдаж, нэлээд шүүмжлэл дагуулсан билээ. Төрсөн охин нь ээжийгээ “Үхэхгүй яагаад амьдраад байгаа юм бэ. Аав үхчихээд байхад та яагаад амьд байгаа юм. Үхээд өгөөч” зэргээр харааж, юм шидэж байв.Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж ээжийгээ зодсон эмэгтэйг долоо хоног баривчлахаар болжээ.