Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр 11:40 цагт ирснээр дэд хурандаа А.Батбаяраар ахлуулсан Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 97 албан хаагч 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж оройн 17 цагт цурманд оруулсан байна. Тус газар нь унанги мод, хөвд ихтэй тул түймрийн байдал уугилттай байна. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 67 албан хаагч, 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.