8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Аюурсайхан ажлаа хүлээлгэн өглөө

2016-01-04 14:57:00

Засгийн газрын хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр өөрийн хүслээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засгийн газар эцсийн шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Т.Аюурсайхан өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгчээ. Тэрбээр "МАН засгаас гарсан улс төрийн нөхцөл байдлын улмаас 9 дүгээр сараас хойш ажлаас чөлөөлөх асуудал яригдаад явсан юм. Сандал суудалтай зууралдах, үзэл бодлоосоо урвах, тамга тэмдгээ авч зугатах явдал хэвийн үзэгдэл болсон ялзарсан энэ тогтолцоонд шингэхийг хүссэнгүй. Нэгэнт ажлаас чөлөөлөгдөх нь тодорхой болсон байсан учраас 2015 ондоо багтаад саналаараа чөлөөлөгдлөө" хэмээн ажлаа өгөх болсон шалтгаанаа тайлбарлажээ.Түүний оронд ШӨХТГ-ын даргаар Д.Мөнхтөрийг томилсон юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Debshuulen zailuulsan yum bish uu.
2016/01/07 103.17.108.42
Их хуралд соногдох юм биздээ мөрөөдлөө гэж
2016/01/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment