8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Би намаасаа гарна гэж хэлээгүй

2017-05-17 13:05:00


МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр өчигдөр орой шийдвэр гаргасан.  Эл шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү  өчигдөр орой шууд бичлэгээр байр сууриа илэрхийлсэн. 
Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ “МАХН-ын Бага чуулганаар олонхийн саналаар Босоо гэгддэг Ганбаатарыг дэмжсэн гэдгийг дууллаа. Өчигдөр оройг хүртэл С.Ганбаатар руу залгаад МАХН-аас нэр дэвших үү гэдэг асуудлыг ярьж байсан. Миний хувьд намын Бага чуулганд өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” гэмэн мэдээллийг хийсэн. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн О.Баасанхүү  энэ асуудлаар мэдээлэл хийлээ.  О.Баасанхүү гишүүн мэдээллийнхээ эхэнд өчигдөр “live” хийсэн. Энэ бичлэгээс намайг намаасаа гарах гэж байна гэж ойлгосон юм шиг байна. Би намаасаа гарна гэж хэлээгүй. Мөн тэрбээр “Хуульч С.Нарангэрэлийг нэр дэвшүүлэхийг дэмжсэн ч намын дарга түүнээс 10 тэрбум төгрөг шаардсан. Намдаа 10 тэрбум төгрөг өгөхөөс гадна 3.5 тэрбум төгрөг босгож сонгуульд оролц гэсэн. Мөнгө шаардахгүйгээр нэр дэвшүүлэх гэж байгаа юм бол өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх боломжтой байсан. Гэтэл өөр намын хүнийг нэр дэвшүүлсэн, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн хэлсэн байна.

О.Баасанхүү гишүүн өчигдөр орой хэлсэн “С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшвэл, намаасаа гарна” гэсэн үгээ мартсан бололтой. Аль эсвэл хэлсэн үгэндээ эзэн болж, үзэл бодолдоо үнэнч байж чаддаггүй хүн бололтой. 

 


 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Энэ хүн ер нь хаашаа ч явж мэдэх нөхөр шүү.Энхбаярын хүчээр л өдий зэрэгтэй явж байгаа ш дээ.Заримдаа Энхбаярыгаа хүртэл муу хэлээд байдгийн байна лээ.Тууштай байж чадвал чи ч ерөнхийлөгчид дэвшинэ.
2017/05/18 202.179.24.210
Төгөлдөр
Тэнэгээ чи эрх мэдэлтэй байна уу Энхбаяр дарга хүчтэй байна уу ойлгох цаг болмоор юм
2017/05/18 203.91.112.186
Tuul
Chi tegd dewshih gd bgamu mangar batsaan pul pul gd
2017/05/18 122.201.22.50
nymaa
MAXN-aas eronhiilogchid ner devshih ulc tord ajillaj baican medleg chadvartai xumuuc baisaar baital gadnaas Ganbaatariig zalaad baih shaardlagagui baican,namiin ner hundiig l unagaj baina
2017/05/17 202.179.27.184
зочин
Мэдрэл муу баасанхүү
2017/05/17 43.242.243.233
  • Recent
  • Most Read
  • Most Comment