МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын ээлжит сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадсангүй. СЕХ-оо Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа дуусаагүй гэж үзэөд бүртгэхээс татгалсан. Сүүлийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга М.Энхболдыг дэмжиж сонгуульд орох тохироо хийгдсэн гэх албан бус мэдээлэл гарсан. Энэ талаараа Н.Энхбаяр “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ. Тэрбээр “10 гаруй хоногийн өмнө Ардын намын дарга М.Энхболдтой уулзсан. Чи Ерөнхийлөгчөөр нэр дэвш, би чамайг дэмжээд явья, дүүгийнхээ хүслийг биелүүлэхэд нь туслая, заавал би өрсөлдөх гээд байгаа юм алга. Нэгэнтээ эвсэж нэгдэх бол би Засгийн газрыг толгойлж Ерөнхий сайд болоод хоёулаа гар нийлж, баг болон ажиллая гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ бүтэхгүй гэж хэлсэн” хэмээн ярьсан байна.
Тэгэхээр М.Энхболдыг дэмжиж сонгуульд орох тохирооны талаар яригдсан нь үнэн ч гэсэн ч ямар тохироонд хүрсэн нь тодорхойгүй байна.