8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана

2017-05-16 12:55:57

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх сард болохтой холбогдуулж нэр дэвшигчийг тодруулах үйл явц үргэлжилж байна. Одоогийн байдлаар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярын нэрийг сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй хэмээн Сонгуулийн Ерөнхий хороо үзсэн.

Тиймээс тус нам дараагийн нэр дэвшигчээ тодруулах шаардлагатай болоод буй. Иймд МАХН үдээс хойш Бага чуулганаа хуралдуулахаар болжээ.

Бага чуулганаар хуульч С.Нарангэрэлийг намаасаа нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх нь тодорхой байгаа. Мөн өөр бусад нэр дэвшигч байгаа эсэх нь нийтэд зарлагдаагүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
aigaad baina l daa
2017/05/16 27.123.213.2
BAT
ENHBAYR IIG SONGUULD ORSOLDVVLEH YMSAN
2017/05/16 27.123.213.2