8o
Улаанбаатар хот
mobile menu

173 хяналтын камер суурилуулжээ

2017-05-15 17:21:33

 

Нийслэлээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор  "Камержуулалт" болзолт уралдааныг зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийнхэн дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 173  хяналтын камерыг суурилуулжээ.
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг болзолт уралдаан нийт 60 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд өнгөрсөн сарын 01-ээс эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм.
 
Уралдаан эхэлснээс хойш 10 сууц өмчлөгчдийн холбоо, нэг хөршийн хяналтын бүлэг, нэг байгууллага, нэг  хотхон  нийт 173 хяналтын  камерыг суурилуулан иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгчээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment