8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүд хоорондоо маргалдаж дээврээс үсрэхийг завджээ

2017-05-15 15:57:07

ХУД-ийн 3-р хороо  “46-р цэцэрлэгийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна” гэсэн мэдээллийг 05-р сарын 14-ний 19:58-д авч, Арцат-112 чиглэлийн ХЖА а/х Ч.Машбаяр, а/а Л.Мягмарсүрэн нар шалгахад, ХУД-ийн ....  байрны …  тоотод суух 15 настай эмэгтэй А, ХУД ... тоотод суух  17 настай эрэгтэй О, ХУД- ийн ... тоотод суух 19 настай эрэгтэй Д  нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ марган тус цэцэрлэгийн дээвэр дээрээс үсрэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.                

Эцэг, эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.                     

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл