8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшорын асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг нэр дэвшигчдэд уриалав

2017-05-15 15:34:00

Ард түмний онц зөвлөл (АТОЗ)-өөс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг нэр бүхий улс төрчдийн оффшор бүст нуусан хөрөнгийг эх орондоо буцаан авч ирэх асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриалав.

Оффшор бүст нэр бүхий улс төрчид 17 тэрбум төгрөг байрлуулсан тухай мэдээлэл гарсан. Уг хөрөнгийг эх оронд нь буцаан авч ирэх, нуусан этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлаар АТОЗ хоёр удаа жагсаал зохион байгуулаад байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ болон хууль хяналтын байгууллагууд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байгааг тус зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэллээ.АТОЗ-ын зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд тавих хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ. Тухайлбал, оффшор бүст хадгаламж эзэмшиж буй улс төрчдийг шалгах онцгой комисс байгуулах, Авилгын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг концвенцийг хэрэгжүүлэх зэргийг тусгах зэргийг тусгасан байна. Мөн оффшор бүст данс эзэмшиж буй УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах, нэр дурьдагдсан этгээдүүдэд хариуцлага тооцох, “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд мониторинг, үнэлгээ хийх асуудлыг шийдвэрлэх зэргийг шалгуур үзүүлэлтэд оруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment