8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Нарангэрэл МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү

2017-05-15 14:40:00

Өнгөрсөн амралтын өдөр  СЕХ-ноос МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг бүртгэсэн ч МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг гурван шалтгаанаар бүртгээгүй. Намуудыг бүртгэх хугацаа дуусч, энэ сарын 17-нд буюу нөгөөдөр улсын хэмжээнд олон нийтэд зарлахаар болсон. Гэхдээ МАХН-ын хувьд Н.Энхбаярыг бүртгээгүй учир өөр нэг нэр дэвшигчээ бүртгүүлэх боломжтой юм. Тэгвэл Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ байгаагаа илэрхийлж, намынхандаа албан бичиг илгээсэн байна. Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйлгүй. Бэлэн" гэх утгатай албан бичгийг илгээжээ. Эх сурвалжийн мэдээлсэнээр МАХН Бага чуулганаа хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gana
Oyunbaatar Ganbaatartai haritsuulashgui hun.
2017/05/16 122.201.31.198
Иргэн
Зов дэмжиж байна.
2017/05/16 66.181.176.89
Zochin
Зов дэмжиж байна
2017/05/16 66.181.176.89
Zochin
Харамч Энхбаяр оороосоо оор хунд нэр дэвших боломж олгохгуй л дээ
2017/05/16 59.153.113.101
ЗОЧИН
Ганбаатар Оюунбаатар л бишшүү. НАРАН ГЭРЭЛ. ЭРДЭНЭЧУЛУУН 2-С ӨӨР ХЭН Ч ГАРАХГҮЙДЭЭ. ГЭХДЭЭ НАРАНГЭРЭЛ ТАНАЙ НАМД ИХ ТОМ ЯЛАЛТ АВЧ ИРНЭДЭЭ
2017/05/15 202.9.41.3
зочин
Энхбаяраа танай намд Нарангэрэлээс өөр хүн гарахгүйшүү. Нарангэрэлээс олон хүн айж хор найрууланадаа тэр хоронд нь та нар орчихвийдээ
2017/05/15 202.9.41.3
Нарангэрэлийг дэмжнээ
маш зөв Одоо л түүний цаг болсоон
2017/05/15 202.9.41.3
иргэн
Ёстой жинхэнэ дэмжиж хүн мөн
2017/05/15 103.26.194.195
tuul
Demjij bainaa. Amjilt bagshaa
2017/05/15 66.181.190.253
зочин
Хоёр гараа өргөөд дэмжинэ. Ийм л нэр цэвэр, хууль ёс зүйгээ дээдэлдэг, хууль хүчнийхнийг хувийн зохиогодоо, нөгөө талаа намнахад чиглүүлдэггүй, хүн алсан яргачдыг эвийлдэггүй Ерөнхийлөгчтэй болоё
2017/05/15 202.9.43.235
Зочин
Одоо жинхэнэ утгаараа овоо сонголттой сонгууль болж магадгүй бололтой. Олигархи Манан бүлэглэл будаа боллоо.
2017/05/15 202.9.43.212
Зочин
С.Нарангэрэл академичийг ард түмэн уухайлан дэмжих нь дамжиггүй. Нэр цэвэр, оюуны өндөр чадамж, ноён нуруу, гадаад дотоодод эх орноо төлөөлөх чадвар гээд бүх талын шаардлага хангасан өв тэгш хүн юм.
2017/05/15 202.9.43.212
Зочин
маш зөв шидвэр
2017/05/15 150.129.141.141
Зөв. Дотор онгойгоод сайхан болчлоо.
Зочин
2017/05/15 202.70.33.242
zochin
manai nam chadbarlag humuus zondoo baigaa ganbaatar oyunbaatar baina .
2017/05/15 202.179.24.209
зочин
зөв
2017/05/15 43.242.243.233
  • Recent
  • Most Read
  • Most Comment