8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд есөн хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2017-05-15 11:22:45

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд 574 дуудлага ирснээс зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөн байна. Тухайлбал, ХУД-ийн нутаг Биокомбинатын зам, Сонгины амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” З жолоочтой автомашин онхолдож 4 хүн гэмтсэн. БГД-ийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, 3-р эмнэлэгийн урд замд амины Toyota Chaser Д жолооч нь явган зорчигч 32 настай У-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Дашрамд, зам тээврийн осолд есөн хүүхэд өртсөний тав нь гэрийнхээ ойролцоо тоглож байсан байна. Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэх тохиолдол ихэсчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment