8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахирмаа цэцэг загасны ордныхонд ээлтэй

2017-05-14 10:40:00

Цахирмаа хэмээх энэхүү цэцэг нь цэцгийн хаан гэгддэг бөгөөд байгаа газартаа амьдралын баяр баясгаланг үргэлж бэлэглэж байдаг учраас хүнийг сэтгэлийн хямралд орохоос сэргийлдэг байна. Хэд хэдэн өнгөтэй байдаг бөгөөд цэцэг ургадаг ба тус бүртээ өөр өөрийн гэсэн утга санааг илэрхийлж байдаг байна.

  • Цагаан цахирмаа –бодол санааг ариусгадаг
  • Шар цахирмаа –уран бүтээлч чанарыг сэргээдэг.
  • Ягаан цахирмаа-эргэн тойрны хүмүүсийн хайрыг татдаг болгоно.
  • Улаан цахирмаа-юм хийхийг хүсдэггүй , ажилд хойрго ханддаг хүмүүсийг сэргээдэг.

Энэ эрхэмсэг тансаг цэцэг нь хүний биед үргэлж тайван байдлыг өгч хүний биеийн бүхий л эд эрхтэнийг сэргээх мэт мэдрэмж төрүүлдэг байна. Гэрэлтэй дулаан газар байрлуулах хэрэгтэй бөгөөд нарны шууд тусгалаас хамгаалж байнга навч үндэс рүү нь шүрших байдлаар усална. Цахирмааг зөвхөн хөвдөн хөрсөнд  суулгана. Цэцгийн сав нь бүхэлдээ хуурай болох үед усална. Хөрснөөсөө гадна үндэслэдэг тул сав бүхэлдээ үндсээр дүүрсэн үед шилжүүлж суулгах ба үндэсний хуваагдлаар үржинэ. Үндэснээсээ шинэ ургамал үржиж гарч ирдэг.14 хоногт 1 удаа бордоно. Цэцэг нь 3 сар болоод сарын дараа дахин цэцэглэх ба жилдээ 2-3 удаа цэцэглэдэг.Загасны ордныхонд ээлтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment