
Сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 14-ний дотор хянана.Сонгуулийн тухай хуулинд, "сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргана" хэмээн заасан.
Уих-д суудалтай гурван намын нэр дэвшигчид өчигдөр сех-нд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өгсөн. Тодруулбал ман-аас нэр дэвшигч уих-ын дарга м.энхболд, ан-аас нэр дэвшигч уих-ын гишүүн асан х.баттулга, махн-аас нэр дэвшигч тус намын дарга н.энхбаяр нар сонгуулийн төв байгууллагад өөрсдийн материалаа хүлээлгэн өгөөд буй. СЕХ энэ сарын 14 гэхэд тэдгээр нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ албан ёсоор зарлах юм.



