8o
Улаанбаатар хот
mobile menu

“Лотус” массажны газарт биеэ үнэлэлт явагддаг байжээ

2017-05-11 11:28:46

Баянгол дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лотус” төвд биеэ үнэлж байсан дөрвөн эмэгтэйг цагдаа нар илрүүлжээ.Тодруулбал, “Лотус” массажны газарт 31 настай А, 24 настай А, 30 настай Г, 27 настай Г нарыг биеэ үнэлж байхад нь өчигдөр баривчилсан байна.

Тэд тус газарт гулгаа массаж хийх нэрийн доор биеэ үнэлдэг байсан аж. Сэжигтэн этгээдүүд сайн дураараа эсвэл хэн нэгэн этгээдийн зохион байгуулалт доор биеэ үнэлдэг байсан эсэх нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдох юм. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сайд
эмс садарлавал үндэстэн мөнгөө гэж
2020/09/06 66.181.161.125
mgl
buzar ems dandaa hujaaguud bgaadaa.
2017/05/11 103.57.93.75
  • Recent
  • Most Read
  • Most Comment