8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2017-05-11 09:22:20

09:10 Төрийн ордонд “1000 цагаан нөмрөгтөн” чуулганы нээлт болно.

11:00 “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа 2016” тайлангийн үр дүнг танилцуулах хурал MN мэдээллийн төвд болно.

11:30 "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны 4-р сарын орон сууцны үнийн индексийг танилцуулах хэвлэлийн бага хурал “Монгол банк” дээр болно.

11:30  Ерөнхий боловсролын III сургууль дээр Сүхбаатар дүүргийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Тус өдөрлөгт оюуны бэрхшээлтэй хүүхдийг анх сургаж эхэлсэн 25-р сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой болж байгаатай холбогдуулан өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. 50 жилийн хугацаан дахь ололт, амжилтаа олон нийттэй хуваалцахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах нийгэмшүүлэхэд тулгамдаж буй асуудлуудаа олон нийтэд сурталчлан, таниулах юм байна.

13:00 Олон улсын ба үндэсний спортын арбитрын нээлт Туушин зочид буудалд болно.

14:00 JCI байгууллагын Ази-Номхон далайн бүс нутгийн чуулганыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа. хурал Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болно. 

14:00 "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын хурлын зааланд "Автотээврийн менежментийг сайжруулах жил -2017" хэлэлцүүлэг болно.

 Тус хэлэлцүүлэгт: 
- Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, 
- Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо, 
- Монголын аялал жуулчлалын холбоо, 
- Логистикийн холбоо, 
- Ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, 
- Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, 
- "Монгол шуудан" ХХК
- "Алтан боломж" ТББ 
- Зорчигч тээврийн төвүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно. Хэлэлцүүлгийн хүрээнд нийтийн тээврийн төлөвлөлт, зорчигч тээшний үйлчилгээ болон байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment