8o
Улаанбаатар хот
mobile menu

ХО-ын банкны тухай хууль батлагдвал Монголын хувь заяанд онц ноцтой аюул учрах уу

2017-05-11 08:53:44


Хоёр хоногийн өмнө УИХ-аар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.Хууль батлагдсан нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, тэр хэрээр зээлийн хүү буурах таатай нөхцөл бүрдэнэ гэж хууль боловсруулагчид үзэж энэхүү хуулийг хэлэлцсэн. Харин банкны салбарынхны хувьд Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсан нөхцөлд үндэсний аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөх эрсдэлтэй. Аж ахуйн нэгжүүд зээл авахын тулд Хөрөнгө оруулалтын банкинд лиценз барьцаалах шаардлага тулгарна. Хэрэв зээлээ төлж чадахгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд манай улсын хөрөнгө лизенц өөр улсын банкинд очно хэмээн нэлээд сөргөөр хүлээж авч байна. 


Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы танхимд үг хэлэх үеэрээ эсэргүүцээд авсан. Ерөнхийлөгч хэлэхдээ “Хөрөнгө оруулалтын банкны хууль гээд хуультай холбогдсон Банкны хуульд өөрчлөлт оруулж байгаа юм шиг байгаа юм. Уг нь бид ярьж байгаад тохирсон. Гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ дээр ярина. Ингэж ярьдаг асуудал шүү гэж. Гэтэл энэ дотор нэг юм хавчуулж орж ирээд, УИХ-ын гишүүд их болгоомжилсон байдлаар асуугаад байгаа. Ажлын хэсэг, санаачилсан улсууд нь тойруулж хариулт өгөөд яваад байгаа. Энэ дээр онцгой анхаарах ёстой шүү. Үүний цаана юу байгаа вэ гэхээр ерөөсөө Монгол Улсын газрыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм. Монгол Улсын ашигт малтмалыг барьцаалах эрхийг олж авч байгаа юм. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт давамгайлсан аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллага Монгол Улсын газрыг барьцаалах эрх байхгүй. Ашигт малтмалын лицензийг барьцаалах эрх байхгүй.  
Эхлээд тэд барьцаална. Дараа нь аж ахуйн нэгж, иргэд барьцааны зээлээ төлж чадахгүй болно. Тэгээд барьцаалагдсан газар тэр байгууллага, тэр талын өмч болж хувирна. Цааш наашаа зарагдана. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын асуудал, санхүү, эдийн засгийн бие даасан байдлын асуудалд онцгой хохирол учрах боломж байгаа юм.
Үүнийг бид өмнө нь ярьж байсан. Энэ дээр та бүхэн онцгой анхаараарай гэдгийг хэлмээр байна.
Хөрөнгө оруулалтын банкны хууль гэдэг юман дотор Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах хутга дундуур нь, далдуур оруулаад ирж байгаа юм биш биз дээ. Энэ дээр УИХ онцгой анхаарах хэрэгтэй. Энд ҮАБЗ-ийн Ажлын албаны хүмүүс оролцож, ажиглаж харж байгаа. Гаднын банк, барьцаатай холбоотой асуудал дээр энэ хуулийн бусад зохицуулалтыг гаргаад, үүнтэй холбогдсон газар, үндсэн хөрөнгө барьцаалах, бусад зүйлүүдийг энэ хуулиас бүрэн авч хаях шаардлагатай шүү. Энэ явж явж Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, энэ бүхэнтэй эргэж холбогдоно шүү.
Яг иймэрхүү байдлаар хардаг, “Хүн нь чухал биш ээ. Газар нутаг нь чухал. Баялаг нь чухал” гэж хэдэн зуун жилээр ийм бодлого явуулж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө явдаг юм бий. Энэ дээр УИХ-ын гишүүд үндэснийхээ эрх ашиг, энэ тал дээр онцгой анхаарах ёстой” хэмээн хэлсэн.

 
Ер нь бол Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэрэгжээд эхэлбэл тэр хэрээр зээлийн хүү буурах таатай нөхцөл бүрдэх эргээд сөрөг үр дагавар гарч ирж болзошгүй. Манай томоохон аж ахуй нэгжүүд хүү багатай мөнгө авахын тулд газар, ашигт малтмалын гэрчилгээгээ барьцаанд тавина гэсэн үг. Үндэсний баялаг бүтээгчид янз бүрийн эрсдэлээс хамаараад мөнгөө хугацаанд төлж чадахгүй бол эд хөрөнгө нөгөө банкны барьцаанд орно гэсэн үг. Тэгэхээр манай УИХ-ын гишүүд энэ хуулийг онцгой анхаарах хэрэгтэй. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын банкнууд өндөр хүүтэй байдаг. Хүүг бага болгох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гайхмаараа
Хүмүүс ямар гэнэн, тэнэг юм бэ. Лицензийг барьцааллаа гэхэд тэд газрыг нь ачаад явчихгүй, Монголд хоосон нүх үлдэхгүй. Тэгээд бас лицензийн хугацаа дуусна, цуцална гэж байна
2017/05/12 103.212.118.163
лхагва
мэргэжилтэнгvvд судлаач эрдэмтдийнхээ vг зовлолгоог сонсохгvй оорсдийгоо бvхнийг мэдэгч чадагч гээд ойлгочихсон юмнууд олон улсад ингдэг ийм байдаг гээд л худлаа ичихчгvй залаад л ямарч ажил амьдралд
2017/05/11 202.179.26.83
Хөх чоно
Б.Жавхлан ямар зорилготой УИХ-н гишүүн болсон нь тодорхой байхад яагаад шалгахгүй байгаа юм??? Монголчуудыг өгөөш болгох гэж улайран зүтгэж байх чинь...
2017/05/11 202.179.31.126
Хөх чоно
Төрийн бодлого нь зөв биш. Эрх зүйн орчиноо бүрдүүлээгүй, өмнөх хөрөгө оруулагчиддаа хяналт тавьж чадахгүй, төр нь өөрөө хөрөнгө оруулагчийнхаа барьцаанд орчихдог байж бас юу нь гадны банк вэ?
2017/05/11 202.179.31.126
Ард түмэн
Монголын банк тийм ард түмэндээ улсдаа санаа зовсын бол хүүгээ бууруулчаач чадахгүй байж битгий худлаа шаааж бай
2017/05/11 203.91.112.10
admin
УИХ-ын гишүүн Жавхлан энэ хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиа батлуулчих гээд үзээд байхын. Арай Ч ХУУЛЬ гэж ийм байдаггүй байхаа. Та наад 2 хуудсаа сайн уншаад үр дагаврыг нь дахин 1 тунгаан хар
2017/05/11 202.21.117.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment