8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэлсэн ОНЦЛОХ ишлэл

2017-05-11 08:33:32

Парламентад суудалтай намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад буй. Ардчилсан намаас Х.Баттулга, Монгол Ардын намаас М.Энхболд нэр дэвших бол МАХН-аас Н.Энхбаярын нэр дэвшүүлэхээр болсон. Харин эдгээр хүмүүсийг батламжлах эсэхийг СЕХ энэ сарын 17-ны дотор шийдэх учиртай. Тэгвэл намуудын нэр дэвшигчдийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

  АН-аас нэр дэвшигч Х.Баттулга : Би ялвал монгол ялна

1.    Би ялвал монгол ялна
2.     Монголын улс төрийн тавцанд Ардчилсан Намын торойн ялгарч буй гол ялгаа, давуу тал гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. 
3.    МАН бол цөөнхийн эрх ашгийг эрхэмлэгч, олигархуудыг тэжээн тэтгэгч нам гэдгээ өнгөрсөн хугацаанд бүрэн харуулсан.
4.    Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.
5.    Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллахын төлөө би ажиллана. 
6.    Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ.
7.     Би бие сэтгэлээрээ бэлэн байна. 
8.    Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа
9.    Би монголчууддаа, эгэл жирийн ард түмэн, сонгогчдодоо найдаж байна.
10.     Мөнгө бүх зүйлийг шийддэггүйг миний сэтгэл мэднэ. Хариуцлага, сахилга бат бол ялалтын зам мөр мөн.
11.    Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзэл.
12.    Би бурууд хатуу, зөвд зөөлөн байж, эх орон ард түмнийхээ төлөө хариуцлагыг тооцсон шиг тооцдог Ерөнхийлөгч байхыг хүсэж байна. 
13.    Дээдсийн хийморь, сүлд биднийг ивээнэ.
14.     Гадны гар хөл биш, цөөн тооны олигархиудын найдлага биш Ард түмэн, монголчууд ялсан сонголт байгаасай. 
15.    Монголчууд нийтээр тэгш жаргах цаг ирнэ ээ. Монголчууд ялна аа.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: Наян нэгэн уньтай, наранд өргөсөн тоонотой монгол гэрийг ганц хүн барьж чадахгүй

1.    Би АСАР ИХ ИТГЭЛ, ӨНДӨР ХАРИУЦЛАГА гэж гүнээ ухамсарлан, хүлээж авч байна.
2.    Энд сууж байхдаа үүрэг, даалгаврын асар том ачаа мөрөн дээр бууж ирэхийг ихээхэн тод мэдэрлээ.
3.    Би Монгол Ардын Нам хэмээх өндөр босготой, өлзийт голомттой их айлд, энэрэл түшгийн уул мэт өнөр бүлийн дунд өсөж торниж, өдий зэрэгт хүрсэн хүн. 
4.    Өөрт байгаа чадлын хэрээр, хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэсээр өнөөг хүрсэн.
5.     Энэ хугацаанд хүрсэн үр дүн, амжилт ялалт бүхэн Та бидний хамтын бүтээл билээ.
6.    Наян нэгэн уньтай, наранд өргөсөн тоонотой монгол гэрийг ганц хүн барьж чадахгүй
7.    Миний амьдрал, намтар түүхэнд бас нэгэн ховор гайхалтай үйл явдал ийнхүү тохиож байна. 
8.    Энэ сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг нь л би байсан байх. 
9.    Сонгуулийн амаргүй сунгаанд шандас цуцахааргүй, барианд баараагүй түрүүлээд ирэх чансаатай улстөрчид манай намд цөөнгүй бий.
10.    Та бүхэн надад итгэсэн шиг, Та нартаа би итгэж байна. Хамтын ялалт бидэнд ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
11.    Улс орон, ард иргэдийн маань амьдрал тааруухан байна.
12.    Эрмэлзэл тэмүүллийн хүрэх цэг хол, эсвэл төвөгтэй байж болно. 
13.    Ийм итгэлийг иргэддээ бэлэглэхийн тулд том зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө зогсоо чөлөөгүй ажиллах цаг иржээ. 
14.    Болохгүй бүтэхгүй, буруу хазгай бүхнээ буурин дээрээ орхиод урагшилцгаая.
15.    Би эрдэм ухааны далай өтгөс буурлууд, энэ үеийн түүхийг бүтээж яваа дунд үеийнхэн, ирээдүй маргаашийг дархлах бадрангуй залуусынхаа аль алинд бүрэн итгэж байна.
 
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр: Өнөөдөр маш сонин цаг үе иржээ


1.    Энд хүрэлцэн ирсэн эх орончдын үгийг сонсчсуухад үнэхээр олон зүйл бодогдож байна. 
2.    Сүхбаатар дүүргийн шүүхээс өчигдөр /уржигдар/ намайг хүмүүжээгүй учраас, эсвэл хүмүүжсэн нь батлагдахгүй байгаа учраас ялтай байдал үргэлжилж байгаа гэсэн маягаар ойлгомжгүй захирамж гаргасан. 
3.    Би  хүмүүжсэн гэдгээ яаж  батлах ёстой вэ гэхээр төр, засгийн байгууллагуудаас бичиг авчрах ёстой гэнэ. 
4.    Төр, засгийн байгууллагууд надад тэр бичгээ өгөхгүй. 
5.    Тэд бүгдээрээ өөрсдийн албан тушаалтай үхэн хатан зууралдаж, Монголын баялгийг цөөн хэдэн хүний дунд хуваанидэж, шамшигдуулж, түүнийгээ өөрсдийнхөө тавьсан хууль, шүүхийн байгууллагаар хамгаалуулж байгаа учрааснадаас, та биднээс айж байгаа.
6.    Монголын ард түмнээс айж байгаа учраас Н.Энхбаяр хүмүүжсэн, эсэх талаар  бичиг өгөхгүй.
7.     Өнөөдөр маш сонин цаг үе иржээ. 
8.    Монголынхоо ард түмний эрх чөлөө, монгол хүний эрх, эрхчөлөөний төлөө, Монголынхоо баялгийг ард түмэндээ өгөхөөр тэмцэж байгаа хүн хүмүүжилгүй гэж тооцогддог.
9.    Харин баялгийг нь идэж байгаа цөөн хүмүүс өөрсдийгөө хүмүүжилтэй гээд бодчихсон, өөрсдийгөө хамгаалуулаад  сууж байдаг.
10.  Ингэж хөл нь толгой, толгой нь хөл болчихсон ийм улс оронд байгаадаа бид нэг талаасаа харамсчбайна. Нөгөө талаасаа би та бүхэнтэйгээ энэ бүхнийг өөрчлөх ёстой
11.   Бид өөрчлөхгүй бол хэн ч өөрчилж чадахгүй. Одоо өөрчлөхгүй бол бас хэзээ ч өөрчилж чадахгүй гэж бодож сууна.
12.   Монголоо гадныхантай хуйвалдан идэж байгаа,  ард түмнээ ядуу зүдүүамьдруулж байгаа, өөрсдөө оффшор дансанд ард түмнийхээ баялгийг хулгайлж нуусан тэр хүмүүс ялтай.
13.     Бид үүнийг өөрчилсөн шиг өөрчлөхийн тулд нэг, хоёр хүнийг ярихаас илүү өнөөдрийн улс төр, эдийн засаг,  нийгмийн буруу тогтолцоог засах байдлаар өөрчлөлтийг Монголдоо авчиръя

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энхболд намдаа зүтгэж, Баттулга эх орондоо зүтгэж, Энхбаяр ардын намынхаас өшөө авах нь. хүмүүсээ хэнийг сонгомоор байна да..
2017/05/11 66.181.165.21
Ичээч
МАН-аар хүмүүжсэн гэнээ МАН чамайг газрын наймаачин болгож хүмүүжүүлсэн юм уу. Би МАН-ын ахмад гишүүний нэг намайг, МАН-ыг битгий гутаагаад байгаарай хөө
2017/05/11 202.179.31.18
Ичдэг нүүр
Энхболд оо жаахан ичих нүүртэй байл даа.Юу гэнээ. Хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн гэнэ үү. Амнаас чинь ийм үг даваад унаж чадаж байгаа гэхээр үнэндээ ичээд байх юм.
2017/05/11 202.179.31.18
burhan mini
Enhbayriig l bolgomoor bna.Hulgaich naraas nutag orniig mini duusgasnii tuluu temtselduulmeer bn!!!
2017/05/11 99.13.71.208
ichimdeguuded
ENHBOLDOO?????? chi UIH-n darga hiij chadahgui hun erunhiilugch hiij chadahuu??? Shunaldaa bitgii hutlugd,chamaig hen ch songohgui.Yagaad gevel chi minii eh ornii gazar shoproog tsulmuj duussan odoo b
2017/05/11 99.13.71.208
зочин
энхболд та хэзээ ч гарахгүй битгий горьд
2017/05/11 183.177.98.252
Ах
Энхболд. Энхбаяр нарын үг ямар ядарсан. Сонин згнүд вэ
2017/05/11 103.229.122.229
mgl
Enhbold bitgii huts cham shig amia bodso hujaagiin gar hol odoo bolno chamaas yuch garahgui shuu hujaa tsarailsam gazriin naimaachin. Enhbayar garahgui bol Battulgaa demjinee manai taliin nohoi shuu.
2017/05/11 59.153.114.108
  • Recent
  • Most Read
  • Most Comment