8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна

2017-05-11 08:11:18

Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтжээ. УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм байна. Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж чадавхийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ЗЭЭЛ АВААД ЮУ БҮТЭЭХ ЮМ МАН-ГАРУУД АА...!??? ЗЭЭЛ БОЛ ҮНЭН ХЭРЭГГҮЙ... !!!!!
2017/05/12 66.181.178.181
зээлдэгч
үр ашиггүй зээл авах нь буруу шүү. өрнөөсөө гармаар байхад дахиад өр зээлэнд оруулах шаардлага байхгүй
2017/05/11 202.55.191.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment