8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАХН-ын ахмад гишүүн Г.Доёдыг баривчилж, Мэтгэлцүүлье давалгаа эхэлсэн өдөр

2017-05-10 18:40:00

Амьдрал бол далай, харин бид түүн дээр хөвж байгаа хөлөг онгоц. Хэн хөлгөө зөв чигт зална тэр хүн амьдрал хэмээх далай ямар цэнгэг болохыг мэдэрнэ. Заримдаа амьдралын далайд хар шуурга  шуурч та бид алдаа, онооны ирмэгт дэнчигнэнэ, харин хааяа нар ээж алгуурхан бүүвэйлэх мэт тайван, дөлгөөн өдөр ч тохионо. Амьдрал бол ёроолдоо шүүрдэж барахгүй эрдэнэстэй, сэлж барахгүй хязгаар юм. Түүнээс хэр их зүйл шүүрдэж өөрийнхөө хөлөг онгоцыг дүүргэнэ тэр хүн аялалаа цааш амжилттай үргэлжлүүлнэ. Амьдрал хэмээх далайд аялаж буй эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ шинэлэг бүхнээр дүүрэн ажлын өдрийн “Монголын нэг өдөр” тоймоо хүргэж байна. Үйл явдлаар өрнүүн байсан энэ өдөр дараах сэдвүүдийг онцоллоо.

Чимээгүй байсан Д.Дамба-Очирын хуучин хэргүүдийг АТГ шалгаж эхлэв үү

Сүүлийн үед Д.Дамба-Очирын хуучин хэргүүд АТГ-ын анхаарлыг татаж эхэлсэн гэнэ.  УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир хууль хяналтынханд хэд хэдэн удаа шалгагдаж байсан байдаг. Бүр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа “Анод” банкны хэргээр шалгагдаж эхэлсэн. Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  Эрүүгийн хуулийн 156.2-т зааснаар шунaхайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн АТГ-аас түүнийг шалгаж байсан.

 Д.Дамба-Очир “Анод” банкийг байгуулах үед дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор багагүй мөнгө төвлөрүүлсэн аж.Тэрбээр тус банкинд төвлөрүүлсэн хадгаламжаа эргүүлэн татсан, олон тэр¬бум төгрөгийн зээл авсан зэрэг нь банкны үйл ажиллагаанд нөлөөлсөн хэмээн буруутгагдаж шалгагдаж байв.Анод” банк¬ны чанаргүй зээлдэгч¬дийн жагсаалтад түүний  эзэмшиж бай¬сан “Очир төв” хамгийн эхэнд бичигд¬сэн байдаг юм байна лээ. “Анод” банкийг дампууруулах гол ажлыг Д.Дамба-Очир хийсэн гэж тухайн үед банкны захирлууд мэдэгдэж байсан. Мөн “Анод” банкнаас авсан зээлээ эргүүлэн төлсөн үгүй нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Тэгээд зогсохгүй “Анод” банкны удирдлагууд хорих ялаар шийтгүүлж байхад Д.Дамба-Очир ял шийтгэлгүй хоцорч байлаа. Тэрбээр ийнхүү уснаас  азаар хуурай гараад байдаг гэж хууль хяналтынхан ярьдаг юм билээ. Д.Дамба-Очирын хуучин хэргүүд АТГ-ын анхаарлыг татаж эхэлсэн гэнэ.  
Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 километр замын тендерийг Д.Дамба-Очирын "Очир төв" компани авсан. Ингээд тус компанийнхан Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаясан юм. Тэр 106 километр замыг долоон жилийн турш барьсан. Барихдаа чанарын шаардлага хангаагүй, зураг төслийн дагуу бариагүй гээд бөөн асуудал босч ирсэн. Тус зам дээр олон хүн алтан амиа алдаж үлдсэн эхнэр, үр хүүхдүүд нь  “Хархорин” зах дээр гуйлга гуйгаад амьдарч байгаа жишээ ч байна. Харамсалтай нь тус замыг АТГ-ынхан шалгаагүй өнгөрсөн. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Баянгол дүүргийн цагдаа нар халаасны хулгайчдыг өөгшүүлсээр байх уу

Сүүлийн гар утасны хулгай, дээрмийн хэрэг маш их гарч байна. Өнгөрсөн сард “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа, холбооны зохицуулах хороо хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Цахим болон хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ЦЕГ-тай гурван талын хамтарсан ажлын хэсэг байгуулсан талаараа мэдээлж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ төрлийн гэмт хэрэг улам гаарсаар байна. Зөвхөн  Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хороололд гэхэд өдөрт 10-30 хүн гар утсаа хулгайд алддаг тоо баримт байна. Алдсан хүн арван тамтай гэгчээр утсаа гээсэн хүний хохь болоод өнгөрдөг аж. Учир нь утсаа алдсан иргэд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ханддаг ч гар утас суйлсан хэргийг илрүүлж буй тохиолдол бараг байхгүй. Ёс төдий бүртгэж аваад л өнгөрдөг юм байна. Үүнийг цааш нь шалгаж тогтоох чин хүсэлтэй цагдаагийн албан хаагч байна уу. Зөвхөн Баянгол дүүрэг буюу хороолол орчимд шөнө орой гэрэлтүүлэг сайтай тэр чинээгээр хорооллын замд битүү камертай. Үүнийг нэг мөр шалгаад тогтоох цагдаагийн байгууллага алга.

Өчигдөр шөнө гэхэд Хороололд замын хажуугаар явж байсан эмэгтэйн гар утсыг үл таних нэгэн залуу дээрэмдсэн байна. Үүнийг нотлох хяналтын камер хүртэл байхад цагдаа нар өргөдөл гомдолыг хүлээж авахаас өөр ажил хийгээгүй аж.

Үүнийхээ учрыг тайлбарлахдаа орон тоо байхгүй, хүн хүч хүрэлцдэггүй, цалин урамшуулал муу, хууль гэж гууль учраас хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээнээс доогуур буюу 240 мянгаас бага төгрөгийн үнэтэй утас алдсан бол алдсан хүн нь хохирно. Энэ мэт шөнө оройн цагаар хүний гар утас болон бэлэн мөнгийг дээрэмддэг хэсэг бүлэг залуус олсон утсаа зарж архидан согтуурдаг нь мэдээж. Энэ мэт хуулийн байгууллагын үйл ажиллагааг шалгадаг газар гэж байна уу. Нийслэл хотдоо тайван амьдрах боломжгүй болсон гэж үү. Баянгол дүүргийн цагдаа нар халаасны хулгайчдыг өөгшүүлсээр байх уу. Зөвхөн Бая

Урт шар дээлтэй "хүний наймаа" газар авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо  дахь удаагийн сонгуульд хэчнээн хүн нэр дэвшигчийн батлахаа гардах вэ гэдэг асуудал өнөөдөр олны анхааралд байна.

Массын зүгээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн болно гэж үзэж буй. Учир нь гуравдагч хүчнээс нэр дэвшигч Н.Энхбаяр хуулийн шаардлага хангахгүй учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн  сонгуульд оролцох боломжгүй нь бараг тодорхой болоод байна.  Тус намынхны зүгээс “Н.Энхбаяр л биш бол өөр хэн ч биш” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны зүгээс Н.Энхбаярыг нэр дэвших эрхгүй гэж үзвэл “Хоёр дахь хувилбар байхгүй” буюу оронд нь хэнийг ч нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс МАХН-гүй сонгууль болох талаар тоймчид мэдээлсээр байна. Гэхдээ мэдээж энэ гаргалаа хоосонгүй. 

Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшихийн тулд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн шаардлагыг  хангасан байх учиртай. Гэтэл нэгдүгээрт, түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэдгийг шүүхээс албан ёсоор мэдэгдчихсэн. Хоёрдугаарт, сонгуулийн тухай хуулийн 139.5 дахь заалтыг зөрчиж байгаа. Уг заалтаар “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” байх ёстой. Бүр тодруулбал, “анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлин таван жилийн хугацаанд зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж хуульд тодорхойлсон. Гэтэл  МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд эх орондоо суурьшаад хэдхэн сарын нүүрийг үзэж буйг хэн хүнгүй мэднэ. Учир нь тэрбээр эмчлүүлэх нэрээр сүүлийн хэдэн жил БНСУ-д амьдарсан бөгөөд эх орондоо байнга оршин суугаагүйг хил, гаалийнхан төвөггүйхэн тогтоогоод гаргаад ирнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Мэтгэлцүүлье давалгаа эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцүүлэх санал сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс ч олон улсын жишгийн дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар өргөн хүрээний мэтгэлцээнийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах нь сонгогчдод бодитой мэдээлэл өгдгөөс гадна сонголтод нь хүчтэй нөлөөлдөг гэдгийг хэлсээр байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн сошиал орчинд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэх нь хамгийн зөв шийдэл гэх утга бүхийдавалгаа үүсгэж эхэлжээ. Манай улсад сошиал орчин буюу фэйсбүүк, твиттерт идэвхтэй хэсэг бүлэг бий болсон төдийгүй хэрэглэгчид нь түлхүү залуу хүмүүс байдаг учраас сонголт хийхийн тулднэр дэвшигчдийн талаар бүрэн дүүрэн ойлголттой байх үүднээс ийнхүү мэтгэлцүүлэх чэллэнжид нэгдэж эхэлсэн байна.

Шуурхай: “Жи тайм” сүлжээний захирал Марат эмнэлэгт хүргэгджээ

“Жи Тайм” корпорацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал М.Марат гэж хүн хилээр гарах гэж байгаад цагдаагийнхан баривчилсан билээ. Тэгвэл энэ сарын 7-ны өдөр Ж.Маратын биеийн байдал муудаж яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр  хоригдож байх хугацаандаа эрүүл мэндийн байдал эрс муудсан гэх ба Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэн ирж, зүхний үйл ажиллагаа дэмжих эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна. 

Жимс, ногоо хэрэглэх нь хавдрын эрсдэлийг бууруулдаг

ХАВДАР ҮҮСГЭХ ОРЧНЫ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС

Орчин дах зарим бодис, хүчин зүйлсийн нөлөөгөөр хүний биед хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Өөрсдийгөө эдгээр хүчин зүйлсэд өртөхөөс сэргийлэх зам бол мэдээлэл, мэдлэгтэй байх, амьдралын зөв дадал хэвшлийг мөрдөх юм.

Орчны эрсдэлт хүчин зүйлс гэж чухам юу вэ?

Хүрээлэн буй орчин дах хүний биед хавдар үүсгэх чадвартай зүйлсийг хавдрын эрсдэлт хүчин зүйлс гэнэ.  Аливаа эд, зүйлсийг мэдэгдэж буй “хавдар үүсгэгч”, “хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс”–ийн ангилалд оруулсан бол тэдгээр хүчин зүйлсийн нөлөөнд өртөхөд хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан гэж ойлгож болно. Биднийг хүрээлэн буй орчинд хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс их байдаг хэдий ч орчны бус хувь хүний амьдралын хэв маяг, дадал заншил мөн хавдар үүсгэх  томоохон эрсдэлт хүчин зүйл гэдгийг  санах нь чухал.

Орчны таагүй нөлөөллийн дүнд өсөлт, хөгжлийг зохицуулдаг генүүдэд (онкогенүүдэд)гарсан бүх өөрчлөлтүүдийн дүнд эс хязгааргүй, хяналтгүй хуваагдах дохио авдаг. Улмаар хавдрыг  дарангуйлагч генүүдэд гарсан өөрчлөлтүүд нь гэмтсэн ДНХ-ийг   засварлах юм уу тийм ДНХ агуулсан эсийг устгалд оруулалгүй хуваагдаж олшроход нь саад учруулдаггүй байна.
 

ОРЧНЫ БАТЛАГДСАН ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС:

Тамхи: Дэлхий дээр жил бүр тамхинаас болж 6 сая хүн хорвоог орхидог. Үүнээс 600,000 хүн дам тамхидалтын улмаас нас бардаг. Тамхидалт уушгины хавдар үүсгэдэг нь батлагдснаас гадна бөөр, төвөнх, толгой хүзүү, хөх, давсаг, улаан хоолой, нойр булчирхай, ходоодны хавдар үүсгэх боломжтой нь тогтоогдсон байна.

Агаарын бохирдол: Агаар дах тоосонцорын бохирдол, ялангуя дизель түлшний шаталтын явцад ялгарах хорт хий, утаа уушгины хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Иймээс агаарын бохирдолтой орчинд амьдарч, ажилладаг хүмүүс уушгины хавдраар өвчлөх өндөр магадлалтай гэсэн үг.

Хооллолт, жин, хөдөлгөөний дутмагшил: Зарим нэг судалгаагаар махан хоол түлхүү хэрэглэдэг хүмүүс улаан хоолой, ходоод, нойр булчирхай, бүдүүн болон шулуун гэдэсний хавдраар өвдөх  эрсдэл өндөр байдаг. Мөн  нөөшилсөн, давсалсан мах, бусад хүнсий бүтээгдэхүүн бүдүүн гэдэс, ходоодны хавдраар өвчлөх эрсдлийг нэмдэг бол бүхэл үр, жимс, ногооны хэрэглээ эдгээр хавдрын эрсдлийг бууруулдаг гэж үздэг.  Илүүдэл жинтэй хүмүүс зарим төрлийн хавдраар өвдөх эрсдэл өндөртэй байдаг ба тийм нас ахисан эмэгтэйчүүд хөх, умай , бөөр, бүдүүн гэдэсний хавдраар өвдөх хандлага өндөр байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Мунзуй хочит Г.Нямдоржийн шүүх хурал хойшиллоо

Мунзуй хочит  Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдсан билээ. Түүнтэй холбогдолтой  шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хаалттай болох байсан ч энэ сарын 26-ны өдөр хүртэл хойшилжээ.Түүний хамт С.Мєнхбат, Хонин онход овогтой Чимэдбазарын Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Баттуяа нарын зургаан хүнийг шүүх аж.

Улмаар прокуророос Г.Нямдоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан билээ.

Экзем өвчтэй хүүхдийн хоолны дэглэм

Экземтэй хүүхдийг хооллохдоо хүүхдийн бие махбодь чухам ямар тэжээлд харш, хэт мэдрэмтгий байдал дээр онцгой анхаарал тавих хэрэгтэй.

Нүүрс устөрөгч элбэгтэй хоол нь бие махбодийн эмзэгшлийг ихэсгэдэг. Иймд амархан шингэж их хэмжээний нүүрс устөрөгчийг үүсгэдэг элсэн чихэр, варень, зөгийн бал, цагаан талх, сүү, тостой боорцог зэрэг бүтээгдэхүүнийг өгөх явдал цээртэй. Харин шингэц удаан нүүрс усны найрлагатай хоол өгөхийг зөвшөөрдөг. Жишээ нь: жигнэсэн манжин гэх мэт.

Мөн уургийн дутагдал болдог тул уургаар баялаг хялбар шингэх ээдэм, шинэ тараг, аарц, бяслаг, гахайн бор мах зэргийг өгч болно. Зарим хоол тэжээл тухайлбал консервлосон бүтээгдэхүүн чихэр, шоколад, гүзээлзгэнэ, өндөгний уураг, хиам, давслаг хоол, хоолны хурц хольц, хачир, перец, чинжүү, гоньд гэх мэт халуун ногоо, сонгино, сармис зэрэг зүйлүүд нь биеийн эмзэгшлийг хөдөлгөж уул өвчнийг хурцатган хүндрүүлж дахилт өгөх, явцыг удаашруулах эмчилгээний үр дүнг муутгах байдалд илт хүргэдэг учир хориглох хэрэгтэй. Хүүхэд хөхүүлж байгаа эхийн идэх хоол нь нарийн дэглэмтэй байх нь чухал бөгөөд спиртний төрлийн ундааг хориглоно.

МАХН-ын ахмад гишүүн Г.Доёдыг баривчилжээ

МАХН-аас Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийн төлөө намынх нь гишүүд дөрөв дахь өдрөө талбай дээр жагсаж байна. Өчигдөрийн жагсаалын үеэр намын ахмад гишүүн, “Эрхээ хамгаалъя” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Доёдыг цагдаагийнхан баривчилж авч явсан байна.

 Түүнийг Баянзүрх, Сүхбаатарын нэгдсэн шүүх дээр аваачаад байгаа аж. Гишүүд “70 настай ахмад хүнийг баривчиллаа. Эрүүл мэндийг харгалцан үзэх ёстой” гэсэн байна. Цагдаагийнхан түүнийг эмх замбараагүй байдал бий болгосон гэж үзсэн аж. 

Гадаад дахь монголчууд сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 20-ны дотор илгээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд гадаад улсад байгаа Монголчууд оролцож, санал өгөх эрхээ эдлэх боломжтой болсон. Тэгвэл санал өгөх хүсэлтээ иргэд энэ сарын 20-ныг дуустал өөрийн биеэр болон цахимаар мэдүүлэх юм. Ийнхүү урьдчилан мэдэгдэж, бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх юм байна.

Бүртгүүлэхийн тулд СЕХ-аас баталсан бүртгэлийн маягтыг бөглөх бөгөөд үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Монголын дипломат төлөөлөгчийн газартаа илгээх ажээ. Таны илгээсэн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад илгээж, улмаар бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийх юм байна. Ингээд хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчын нэрийн жагсаалтад бүртгэгдэх аж.

Хүсэлт илгээх хугацаа энэ сарын 1-20-ыг дуустал үргэлжилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment