8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд аудитын шалгалтад “Зөрчилгүй” үнэлгээ авчээ

2017-05-10 16:56:17

Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж дуусжээ.Уг аудит нь төсвийн тухай хуульд заасан хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан хуваариар жил бүр явагддаг байна.  

Аудитын шалгалтаар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын өнгөрсөн оны тайлан, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлт болон тодруулгад тайлагнасан үлдэгдлүүд “Зөрчилгүй”  гэж дүгнэгдсэн байна.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт 5 байгууллагын санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газар, 68 санхүүгийн тайланд аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар, 5 санхүүгийн тайланд хараат бус аудитын компани дүгнэлт гаргаж, 19 санхүүгийн тайланг түүвэрт хамруулж, 30 санхүүгийн тайланд итгэл үзүүлжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд Аудитын газраас хийсэн санхүүгийн тайлангийн дүнг Удирдлагын зөвлөлийн хурлаараа хэлэлцэж Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар дүгнэлт гарган баталгаажуулсан байна.   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment