8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Уянга тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллүүд Төрийн ордныг нэг удаа горооллоо

2017-05-10 16:40:00

УИХ-ын гишүүн асан Г.Уянга тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллүүд өнөөдөр Төрийн ордныг нэг удаа тойрч горооллоо.Г. Уянга нь энэ сарын нэгнээс эхлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулахыг шаардаж, төв талбайд суулт хийсэн. Төрийн ордныг гороолсноор түүний суулт ийнхүү дуусч байгаа аж.УИХ-ын гишүүн асан Г.Уянга суулт хийсэн 10 хоногийн хугацаанд Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжсэн нийт 5000 иргэний гарын үсгийг цуглуулсан бөгөөд Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацааны ажилд 6 чиглэлээр иргэдээр үнэлгээ тавиулсан байна.

Тэрбээр энэ үеэрээ, “Энэхүү акц нь зөвхөн Ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудал биш, илүү өргөн хүрээтэй үйл явц гэж ойлгож болно. Цаад утгаараа Монголын төрийг туйлдуулж байгаа МАНАН-гийн том сүлжээг нураах зорилготой алхамуудын нэг юм. Өмнө нь бид уг сүлжээний зөвхөн тэмтрүүлтэй тэмцдэг байсан. Үүгээр нөхцөл байдал дээрдсэнгүй. Тэмтрүүл эргэж ургаад байна. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулж, С.Баярыг Элчин сайдаас нь эргүүлэн татснаар МАНАН бүлэглэлийг амийг тасалж чадах юм" гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ZA uyangaa min bagahan shift solioor
2017/05/11 66.181.177.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment