8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянгол дүүргийн цагдаа нар халаасны хулгайчдыг өөгшүүлсээр байх уу

2017-05-10 16:21:00

Сүүлийн гар утасны хулгай, дээрмийн хэрэг маш их гарч байна. Өнгөрсөн сард “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа, холбооны зохицуулах хороо хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Цахим болон хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ЦЕГ-тай гурван талын хамтарсан ажлын хэсэг байгуулсан талаараа мэдээлж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ төрлийн гэмт хэрэг улам гаарсаар байна. Зөвхөн  Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хороололд гэхэд өдөрт 10-30 хүн гар утсаа хулгайд алддаг тоо баримт байна. Алдсан хүн арван тамтай гэгчээр утсаа гээсэн хүний хохь болоод өнгөрдөг аж. Учир нь утсаа алдсан иргэд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ханддаг ч гар утас суйлсан хэргийг илрүүлж буй тохиолдол бараг байхгүй. Ёс төдий бүртгэж аваад л өнгөрдөг юм байна. Үүнийг цааш нь шалгаж тогтоох чин хүсэлтэй цагдаагийн албан хаагч байна уу. Зөвхөн Баянгол дүүрэг буюу хороолол орчимд шөнө орой гэрэлтүүлэг сайтай тэр чинээгээр хорооллын замд битүү камертай. Үүнийг нэг мөр шалгаад тогтоох цагдаагийн байгууллага алга.

Өчигдөр шөнө гэхэд Хороололд замын хажуугаар явж байсан эмэгтэйн гар утсыг үл таних нэгэн залуу дээрэмдсэн байна. Үүнийг нотлох хяналтын камер хүртэл байхад цагдаа нар өргөдөл гомдолыг хүлээж авахаас өөр ажил хийгээгүй аж.

Үүнийхээ учрыг тайлбарлахдаа орон тоо байхгүй, хүн хүч хүрэлцдэггүй, цалин урамшуулал муу, хууль гэж гууль учраас хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээнээс доогуур буюу 240 мянгаас бага төгрөгийн үнэтэй утас алдсан бол алдсан хүн нь хохирно. Энэ мэт шөнө оройн цагаар хүний гар утас болон бэлэн мөнгийг дээрэмддэг хэсэг бүлэг залуус олсон утсаа зарж архидан согтуурдаг нь мэдээж. Энэ мэт хуулийн байгууллагын үйл ажиллагааг шалгадаг газар гэж байна уу. Нийслэл хотдоо тайван амьдрах боломжгүй болсон гэж үү. Баянгол дүүргийн цагдаа нар халаасны хулгайчдыг өөгшүүлсээр байх уу. Зөвхөн Баянгол дүүргээс гадна Нийслэлийн цагдаагийн газар халаасны хулгайчдыг анхаарч ажиллах хэрэгтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Tsagdaa ni hulgaichtaigaa niiltsen bdag geseen
2017/05/10 182.160.2.40
zochin
tsagdaa nertei hulgaich nartaigaa niilsen huivaldaj,barisan hulgaichaa taviad yavuulchuhdag, horoolold tsagdaa erguuld garsan ued hulgaich nartaa medeelel ogood.nuuchihdag,iim tsagdaantsaruud shuu
2017/05/10 112.144.57.206
  • Recent
  • Most Read
  • Most Comment