8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмгөөлөгч Г.Батбаяр яруу найрагч Б.Галсансүхээс 50 сая төгрөг нэхэмжилжээ

2017-05-10 15:50:49

Монголын Сонсголгүй иргэдийн нийгэмлэг, яруу найрагч Б.Галсансүх хамтран  өмгөөлөгч Г.Батбаярын ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.  29 дүгээр сургуульд үүссэн нөхцөл байдлын талаар яруу найрагч Б.Галсансүх анхнаасаа мэдээлэл хийж, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахаар тэдний талд зогсож байв.  Тэр энэ үйл ажиллагаанаас болж  өмгөөлөгч Г.Батбаяртай зөрчилдөх хэмжээнд хүрчээ. Цагдаагийн байгууллагаас тус сургуульд хяналт шалгалт хийх үеэр өмгөөлөгч Г.Батбаяр мэдүүлэг өгч байгаа хүүхдүүдийг дарамтлах зэргээр өмгөөлөгчийн хувьд ёс зүйгүй хандаж байжээ.  Энэ асуудалд нь Б.Галсансүх шаардлага тавихад  түүнийг өөрийг нь гүтгэн доромжилсон хэмээн цагдаагийн байгууллагад хандан яруу найрагчаас 50 сая төгрөг нэхэмжилсэн байна. Энэ талаар  Б.Галсансүх “Би 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн хэвлэлийн хурал дээр эдгээр хүүхдийг өмгөөлөх өмгөөлөгч хэрэгтэй байна гэж хэлсэн. Зүгээр мөрөөрөө уран бүтээлээ хийгээд явбал явах байлаа. Энэ хүүхдүүдийн өмнөөс дуугарсныхаа төлөө өнөөдөр өөрөө хэрэгт ороод явж байгаадаа харамсалтай байна” гэв.  Мөн энэ үеэр Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Цэдэнбал “ Би 29 дүгээр сургуулийн сурагч байлаа.  Энэ сургуульд 50 жил байсан нуугдсан бугшсан асуудлыг сурагчид маань сая гаргаж тавьсан.  Гэтэл эдгээр хүүхдүүдийг маань эргээд шоу болгон ашиглаж байгаа хүмүүс байгаад харамсалтай байна.  Миний хүүхдүүдийг зүгээр орхиоч ээ гэж  Г.Батбаяр өмгөөлөгчид хэлмээр байна” гэлээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tui mai
Batbayr gej neg nuhur
2017/05/10 202.70.46.222
zochin
zuv shvv galsansvh gej . gaj donton hvniig hairlah setgelgvi . novshiiin arhichin shvvde . olon hvvnii ger orniig zaruulj gudamjinnd gargasan daa .
2017/05/10 188.64.243.212
  • Recent
  • Most Read
  • Most Comment