8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр Мүүн Жэ Ин сонгогдлоо

2017-05-10 10:20:00

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд либерал улс төрч Мүүн Жэ Ин яллаа.Сонгогчдын ирц 77.2 хувьтай байсан нь сүүлийн 20 жилд байгаагүй өндөр үр дүн болжээ. Өчигдөр орой Сөүлийн төв талбайд цугларсан олны өмнө Ардчилсан Намын нэр дэвшигч Мүүн Жэ Ин үг хэлэхдээ “Би улс орноо нэгтгэхийг хүсч байна” гэсэн нь Пакын авлигын дуулианаас болж хуваагдаад байгаа улс орноо цэгцлэхийг хүсч байгаагийн илрэл байлаа. Таван жилийн өмнө улс төрд орсон хүний эрхийн хуульч асан тэрээр “Би бас намайг дэмжээгүй хүмүүсийн ерөнхийлөгч байхыг хүсч байна” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment