8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшорын асуудлаар мэдээлэл хийнэ

2017-05-10 09:35:12


Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


09:00 цагт: Хараагүй хүүхдүүдийн тусгай сургалттай 116-р сургуулийн 10 гаруй сурагчид албан ёсоор хичээл хаялт зарлалаа.

09:00 цагт: "Инновацийн үндэсний форум" Төрийн ордонд болно.

09:00 цагт: Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит "Human Calculator-2017" түргэн бодолтын 4 дэх удаагийн тэмцээний сүүлийн шат Монгол Япон төвийн байранд явагдана.

09:00 цагт: Засгийн газрын (Ялалтын талбай дахь) 11 дүгээр байрны хоёрдугаар давхрын хурлын танхимд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулахад эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоо“ хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Монголын Хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран "Улаанбаатар марафон-2017" олон улсын гүйлтийн шүүгч нарт зориулсан “Уралдаан тэмцээний зохион байгуулалт, шүүлтийн асуудал” сэдэвт сургалт-семинарыг МҮОХ-ны 407 тоот өрөөнд зохион байгуулна.

09:00 цагт: Био аюулгүй байдлын Картагены протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас Монгол Улс Засгийн газартай хамтран "Биоаюулгүй байдлын зуучлагч механизм" Азийн орнуудын албан бус хорооны 2 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Пума зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд болно.

09:30 цагт: Барилга, хот байгуулалтын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх барилгын салбарын эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт бүхий “Монгол Улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн албан ёсны нээлт, танилцуулга, оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт Блью Скай зочид буудалд зохион байгуулагдана.

10:00 цагт: Замын цагдаагийн албанаас жил бүр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээн Сүлд чуулга /хуучнаар Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв/-д болно.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ШУА-ийн Философийн хүрээлэн, Эмнести Интернэшнл Олон Улсын Хүний Эрхийн Байгууллага, ШУТИС-ийн БУХС, МУИС-ийн Философи, Шашин Судлалын тэнхим хамтран Философи, хүний эрхийн уулзварт философийн олимпиадыг 8 дахь жилдээ зохион байгуулна. Хаана: ШУТИС-ийн төв байрны 604 тоот буюу хурлын зааланд

11:00 цагт: "Улаанбаатарын Хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадам Наадмын нээлтийн ёслолД.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болно. Мөн 17:00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно.

11:00 цагт: Замын цагдаагийн алба, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар хамтран НҮБ-ын 4 дэх удаагийн дэлхийн Замын аюулгүй байдлын 7 хоногийг энэ сарын 08-14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хурдаа хасч- Амь насаа аваръя” нэгдсэн уриан дор зохион байгуулж байна. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн хурлыг Замын цагдаагийн албаны Хурлын танхимд зохион байгуулна.

11:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах цуглаантай.
 
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгийн төлөөлөл, Ардын Уран зохиолч Тангадын Галсан нар 29-р тусгай сургуулийн эрх ашгийг хамгаалсан яруу найрагч Б.Галсансүхээс 50 сая төгрөг нэхсэнийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
11:30 цагт: МАХН-аас оффшорын асуудлаар мэдээлэл хийнэ.
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас тус намын дарга солигдсонтой холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн асуудлаар эцэг эхчүүд хэвлэлийнхэнд хандлаа.
 
11:30 цагт: Дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа "Өнгө аяс", "Удахгүй ээ" нэртэй хоёр шинэ цомог гаргажээ. Цомгоо танилцуулах хэвлэлийн хурал Паркийн Castle ресторанд болно.

11:40 цагт: Дэлхийн цахилгаан эрчим хүчний салбарт тэргүүлэгч Швейцар улсын ABB brand - "ABB Group"-ийн MDMax-ST дэвшилтэт Нам хүчдэлийн самбар угсралтын Монгол дахь албан ёсны үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа болно. Байршил: ХУД, 3-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Smart Craft ХХК-ийн байранд
 
12:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь АНУ-ын Дэзэрэт олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Тэргэнцэр төсөл” -ийн хүрээнд тэргэнцрийн зөв хэрэглээг төлөвшүүлэн, хоёрдогч бэрхшээлээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээр хангах чадвар бүхий сургагч багшийг бэлтгэн өнөөдрөөс эхлэн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр тохируулан олгохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Иймд эрхэм сэтгүүлч та бүхнийг СЗСҮТ-д хүрэлцэн ирж сурвалжилж өгөхийг хүсье.

13:00 цагт: Ахмад шатарчдйн УАШТ-ий медаль гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 94449855
 
14:00 цагт: "Монголын инновацийн 7 хоног-2017" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment