8o
Улаанбаатар хот
mobile menu

Хелико бактер тодорхойлох шинжилгээг 1000 төгрөгөөр хийнэ

2017-05-10 09:23:52

 “Хаппи Веритас” эмчилгээ оношлогооны төв, ХСҮТ, МЗХ-ны Эрүүл мэндийн хороо хамтран “Ходоодны хорт хавдаргүй Монгол” аяныг эхлүүлж байгаа юм байна. Аяны хүрээнд 2017 оны 5-р сарын 10-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд хелико бактер тодорхойлох шинжилгээг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 1000 төгрөгөөр хийх юм.

Аяныг эхлүүлэх болсон шалтгаан нь манай улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт ордог ба энэ нь 100 мянган хүн амд 32,9 тохиолдол гэсэн үг юм байна. Жилд дунджаар 600-700 хүн ходоодны хорт хавдар гэсэн өвчнөөр оношлогдож байна гэсэн үг аж. Үүний 70 гаруй хувь нь хожуу үе шатандаа оношлогдож тухайн жилдээ 50-иас илүү хувь нь нас бардаг байна. Монгол, Япон эмч нарын хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 60 орчим хувь нь хелико бактертай гэсэн дүн гарчээ.

Тиймээс Монгол хүн бүр энэ өвчлөлийн эсрэг аянд нэгдэж, эхний ээлжинд хелико бактери тодорхойлох шинжилгээнд хамруулах зорилгоор энэхүү аяныг өрнүүлж байгаа юм байна. Зүүн 4 зам дахь Хаппи Веритасын салбарт хелико бактери тодорхойлох шинжилгээг хөнгөлттэй үнээр хийхээс гадна ходоодны дурангийн эмч үзлэг зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tuya
Bayrlalaa mongoliin ard tumendee xoergui setgeleer xandaj baidagt
2017/05/10 103.229.123.68
  • Recent
  • Most Read
  • Most Comment