8o
Улаанбаатар хот
mobile menu

Чимээгүй байсан Д.Дамба-Очирын хуучин хэргүүдийг АТГ шалгаж эхлэв үү

2017-05-10 08:55:00


Сүүлийн үед Д.Дамба-Очирын хуучин хэргүүд АТГ-ын анхаарлыг татаж эхэлсэн гэнэ.  УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир хууль хяналтынханд хэд хэдэн удаа шалгагдаж байсан байдаг. Бүр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа “Анод” банкны хэргээр шалгагдаж эхэлсэн. Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  Эрүүгийн хуулийн 156.2-т зааснаар шунaхайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн АТГ-аас түүнийг шалгаж байсан.


 Д.Дамба-Очир “Анод” банкийг байгуулах үед дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор багагүй мөнгө төвлөрүүлсэн аж.Тэрбээр тус банкинд төвлөрүүлсэн хадгаламжаа эргүүлэн татсан, олон тэр¬бум төгрөгийн зээл авсан зэрэг нь банкны үйл ажиллагаанд нөлөөлсөн хэмээн буруутгагдаж шалгагдаж байв.“Анод” банк¬ны чанаргүй зээлдэгч¬дийн жагсаалтад түүний  эзэмшиж бай¬сан “Очир төв” хамгийн эхэнд бичигд¬сэн байдаг юм байна лээ. “Анод” банкийг дампууруулах гол ажлыг Д.Дамба-Очир хийсэн гэж тухайн үед банкны захирлууд мэдэгдэж байсан. Мөн “Анод” банкнаас авсан зээлээ эргүүлэн төлсөн үгүй нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Тэгээд зогсохгүй “Анод” банкны удирдлагууд хорих ялаар шийтгүүлж байхад Д.Дамба-Очир ял шийтгэлгүй хоцорч байлаа. Тэрбээр ийнхүү уснаас  азаар хуурай гараад байдаг гэж хууль хяналтынхан ярьдаг юм билээ. Д.Дамба-Очирын хуучин хэргүүд АТГ-ын анхаарлыг татаж эхэлсэн гэнэ.  
Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 километр замын тендерийг Д.Дамба-Очирын "Очир төв" компани авсан. Ингээд тус компанийнхан Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаясан юм. Тэр 106 километр замыг долоон жилийн турш барьсан. Барихдаа чанарын шаардлага хангаагүй, зураг төслийн дагуу бариагүй гээд бөөн асуудал босч ирсэн. Тус зам дээр олон хүн алтан амиа алдаж үлдсэн эхнэр, үр хүүхдүүд нь  “Хархорин” зах дээр гуйлга гуйгаад амьдарч байгаа жишээ ч байна. Харамсалтай нь тус замыг АТГ-ынхан шалгаагүй өнгөрсөн. 


Д.ДАМБА-ОЧИР УЛСЫН МӨНГӨ ҮРЭН ТАРАН ХИЙЖ  250 БАЙШИН ТАРААСАН УУ

Орхон аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдоод байгаа Д.Дамба-Очир  “Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд Зэс хайлуулах үйлдвэр барина. Хоёр мянган хүнийг ажлын байраар хангана” гэж 2008 оноос хойш ярьж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдсэн зүйл алга байна.

Түүний сонгуульд нэр дэвших болгондоо ашиглаж байгаа Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал хэзээ шийдэгдэх бол хэмээн сонгогч нар нь хүлээж суудаг юм байна лээ. Мөн Д.Дамба-Очир Эрдэнэт хотод 250 гаруй байшин тараасан.
Ингэхдээ иргэдэд эхлээд өндөр үнээр өгч байгаад сүүлдээ  хөнгөлттэй үнээр буюу 800-300 мянган төгрөгөөр байшингаа өгсөн гэдэг юм байна лээ.  Одоо Дамбын байшин зарна гээд л Эрдэнэтийн телевиз болгоноор зар нь явж байдаг юм байна лээ. 250 байшинг Д.Дамба-Очир өөрийнхөө хөрөнгө мөнгөөр хийсэн ажил гэж Орхон аймгийнхан ойлгодог. Гэтэл цаад үнэн нь улсын мөнгөөр барьсан гэх асуудал байдаг юм байна лээ. Байшин тараасан асуудлыг хууль хяналтынхан шалгаж эхлэх юм бол мөн л томоохон асуудал босч ирнэ гэдгийг эх сурвалж онцолж байв. Эрдэнэт хотын гэр хорооллыг цэвэр усаар хангах төслийг Д.Дамба-Очир нэгэн томоохон сантай хамтран хийсэн байдаг. Гэвч хооронд нь холбосон худаг усаа дүүргэж чаддаггүй, хүчин чадал нь хүрэхгүй болсон гээд асуудал ар араасаа цувран гарсаар байна.  Гэвч энэ асуудал яагаад ч юм чимээгүй болоод дарагдчихсан байдаг. Хэрэв энэ асуудал хөндөгдөж эхлэх юм бол хуулийн дагуу УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах боломжтой болох юм. 

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ хүн зориуд мэдэн будилаад буруу газар ороод суучихаж. Одоохон шалгаад суух ёстой газарт нь аваачиж суулгаач. АТГ-ынхаан
2017/05/11 122.201.23.226
нэргүй
энүүнийг сонгосон нам бол нам биш мам л байж таарна,харин шалгаад шоронд хорьж шонд толгойг нь өлгөвөл нам байж болох
2017/05/10 103.57.93.67
иргэн
МАН АН-аар дүүрэн шууд цавчих ёстой энэ мэт этгээдүүд байгаа. МАНАН удаан хаацайлж чадахгүй ээ, намтайгаа гэмт хэрэгтнүүдтэй нь арчиж хаях цаг нь болсон
2017/05/10 103.26.194.208
санаж байна
Энэ нөхөр ч ЛҮНгийн замыг будаа болгосон хүндээ. Мөнгө олохын тулд юу ч хийж мэдэх нөхөр байна лээ.
2017/05/10 66.181.186.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment