8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Улаан талбайд Ялалтын баярын парад болж, Алга болсон хүү эсэн мэнд олдсон өдөр

2017-05-09 18:30:00

Өнөөдөр түүхт ялалтын ойн өдөр. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал болсон билээ. Анх удаа энэ дайныг Агуу эх орны дайн гэж “Правда” (“Үнэн”) сонинд 1941 оны зургадугаар сарын 23-ны өдөр нэрлэж, бичсэн байдаг. Энэ нэрийг түүхэн нэршил болно гэж хэн нэгэн санаагүй биз. Тухайн үед Зөвлөлтийн сонин хэвлэлүүдэд “Ард түмний ариун дайн”, “Эх орон, ард түмний ариун дайн”, “Ялалт авчрах эх орны дайн” гэхчлэн эл дайны тухай бичдэг байлаа.нэмэлт мэдээлэл дуулгахад, Дайны нийт өртгийг 1944 оны ханшаар бодвол нэг их наяд ам.доллар болсон гэж үздэг. 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь нь татагдан орж, 70 гаруй сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ингээд та бүхэндээ түүхт Ялалтын ойн баярын мэнд хүргэе. 

Авлигын эсрэг хамтын ажиллагаа ба MNS/ISO 37001 стандарт

Авлигатай тэмцэх газар, Монголын бизнесийн зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны газар хамтран “Авлигын эсрэг хамтын ажиллагааг Монгол Улсад идэвхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байнаМанай улс авлигын индексээр 150 орноос 87-д орсон байна. Энэ нь өнгөрсөн 2015 онтой харьцуулахад 15 орноор ухарсан үзүүлэлт гэдгийг албаныхан онцоллоо. Тиймээс авлигын эсрэг авах арга хэмжээг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна хэмээн уулзалтад оролцогчид тэмдэглэж байв. Авлигыг бууруулахын тулд засаглалыг бэхжүүлэх хэрэгтэй юм. Энэ удаагийн сургалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел, АТГ-ын Захиргааны хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням тэргүүтэй албаныхан болон Брюсселийн шүүхийн гишүүн, Корпорацийн хариуцлага, авлигатай тэмцэх олон улсын танхимын дэд дарга, эрх зүйч Франсуа Винске, Их Британийн банкуудын холбооны санхүүгийн гэмт хэрэг бодлогын захирал, авлигын эсрэг бие даасан зөвлөх Ник Ван Бенштон, Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн бусад төлөөлөгчдийн хамт оролцлоо. Тус сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хувийн хэвшил дэх хээл хахууль удирдлагын систем, олон нийтийн худалдан авах ажиллагааны ил тод байдал, гааль, гадаад худалдааны салбар дахь авлигын эрсдэл зэрэг асуудлыг хөндөж төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд санал бодлоо солилцов.

САЙН ХУУЛЬД ТҮШИГЛЭСЭН ЗӨӨЛӨН МЕХАНИЗМ ХЭРЭГТЭЙ

Манай улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэн юуг, хэрхэн хийх вэ гэдгийг тодорхойлсон аж. Авилга нь улс орнуудын хөгжилд саад учруулж, үндэсний эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн үр ашгийг бууруулж буйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгааг энэ удаагийн сургалтад оролцож буй гадны экспертүүд хэлсэн. Тиймээс эрүүл эдийн засагтай, улсаа хөгжүүлэхийн тулд авлигатай тэмцэх ажлыг хамтын оролцоотойгоор идэвхжүүлэх хэрэгтэйг санууллаа. Сургалтын үеэр Брюсселийн шүүхийн гишүүн, Корпорацийн хариуцлага, авлигатай тэмцэх олон улсын танхимын дэд дарга, эрх зүйч Франсуа Винске “Авлига байх ёсгүй зүйл хэдий ч маш түгээмэл байж ирсэн. Гэхдээ орчин үед техникийн дэвшлийг ашиглан шинэчлэл хийх боломжтой. Тодруулбал, аж ахуйн нэгжийн төвшинд авлигын эсрэг оновчтой бодлого хэрэгжүүлснээр үндэсний хэмжээнд тодорхой дэвшилд хүрнэ. Тиймээс төр хувийн хэвшлийн хамтарсан үйл ажиллагааны хүрээнд хамтарч ажиллах нь зүйтэй” гэв. Ер нь авлигыг хязгаарлахад хуулиас илүү хэрэгжүүлэх механизм чухал байдаг аж. Тиймээс сайн хуульд түшиглэсэн зөөлөн механизмыг хэрэгжүүлснээр Монгол Улсын авлига буурах боломжтой гэдгийг тэрээр зөвлөж байлаа. Түүнчлэн нөлөөллийн үйл ажиллагааг явуулах нь илүү далайцтай үр дүнд хүрэх боломж гэдгийг онцлов. Дэлгэрэнгүй мэдээллийг энд  дарж үзнэ үү. 

Алга болсон хүү эсэн мэнд олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагч хүү  2017 оны тавдугаар сарын 8-нд  13.00 цагт  хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болсон талаар бид мэдээлсэн билээ.Тэгвэл хүү өнөөдөр /2017.05.09/ эсэн мэнд олдсон. Энэ талаар цагдаагийн байгууллага тун удахгүй мэдээлэл хийх юм  байна. 

Н.Энхбаяр, Х.Баттулга нарыг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхгүй

Ерөнхийлөгчийн сонгуульд парламентат суудалтай улс төрийн хүчнүүд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх эрхтэй. Энэ хуулийн заалтын дагуу эрх баригч МАН, сөрөг хүчин АН, ганц төлөөлөлтэй МАХН нэр дэвшигчдээ тодруулаад байна. Энэ өдрүүдэд Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг нягтлан шалгаж байгаа. Хуулийн хүрээнд энэ 7 хоногтоо Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.

МАХН-ЫН НЭР ДЭВШИГЧ Н.ЭНХБАЯРТ БОЛОМЖ БАЙХГҮЙ

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд 2012 онд шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхээс ял сонссон билээ. Тухайлбал Н.Энхбаярыг тоног төхөөрөмжийг хувийнхаа аж ахуйн нэгжид өгсөн, “Эрдэнэт” үйлдвэрт онц хэмжээний хохирол учруулсан гэх мэт үндэслэлээр шүүхээс ял тулгаж байсан юм. Эргэн сануулахад 3 өдөр үргэлжилсэн шүүх хурлаас Н.Энхбаярын өмчлөлийн Тв9 телевизийн тоног төхөөрөмжөөс улс хураан авах. Мөн дундын өмчлөлийн орон сууцыг хураан авах, 982 сая төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт өгөх, 54 сая төгрөгийг Гандантэгчилэн хийдэд төлүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж байлаа. Шүүхээс Н.Энхбаярт 4,1 жилийн хорих ялыг оноосон байдаг.

Ийнхүү шүүхээс ял авсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэг жил гаруйн хугацаанд хорих анги, сайд нарын эмнэлгийн хооронд зөөвөрлөж байсны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар сулласан билээ. Гэхдээ уучлал үзүүлэн сулласан ч гэсэн ялтайд тооцох хугацаа нь хэвээрээ байсан юм. Энэ утгаараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл улс төрд гар бие оролцож чадахгүй яваа билээ. 2015 онд гарсан өршөөлийн хуулиар түүний хэргийн зарим зүйл заалт хамрагдсан. Гэвч Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэнээр бол Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа хараахан дуусаагүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж ялтайд тооцох хугацаа дууссан эсэх дээр лавлагаа хүссэн ч талаар болсон. Гэсэн ч үүнийг үл тоон нэр дэвшээд байгаа билээ. Иймээс Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигч нартай холбоотой материалыг шүүх, Авлигатай тэмцэх газраас нягтлан шалгаад татгалзах магадлал маш өндөр. Тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй гэсэн хариуг Сонгуулийн Ерөнхий хорооноос өгөх магадлал 50+ гэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Н.Төгсцогт анхны аваргын бүсээ гардан авлаа

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын эхээр мэргэжлийн боксын ринг дээр ээлжит тулаанаа хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж, анхны аваргын бүсээ гардан авлаа.

Тэрээр таван ялалт дараалан байгуулсан амжилтаар “State Champion” цол хүртсэн бөгөөд одоогоор мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдаагүй байгаа юм. Монголын боксын спортын түүхэнд өөрийн түүхийг бичиж яваа шилдэг боксчин Н.Төгсцогт 2009 онд 17 насандаа сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 20 насандаа “Лондон-2012” зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

Гавьяат тамирчин Н.Төгсцогт “Инчеон-2014” Азийн наадмын дараа мэргэжлийн бокст шилжиж АНУ-д бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.

Бэртсэн охидын биеийн байдал хэвийн болжээ

ОХУ-ын Забайкальст уржигдар Монголын гимнастикчдийн баг тамирчдын сууж явсан “Hyundai” маркийн автобус осолдсон билээ. Тодруулбал Орос-Хятадын хилийн зүг “Чита-Забайкальск” замаар явж байгаад осолджээ. ОХУ-ын Забайкальск хязгаарын Дотоод хэргийн газраас мэдээлснээр Читагаас 50 километрийн зайтай, Карымск дүүргийн Дарасун хэмээх тосгоны ойролцоо болсон байна. Оросын хууль сахиулах байгууллагынхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр зорчигчид нь бүгд монголчууд байсан бөгөөд нийт 23 хүн явж байснаас 18 нь хүүхэд байсан гэв. Бэртсэн охидын биеийн байдал хэвийн бөгөөд Улаанбаатар руу ирж байгаа аж. 

С.Жавхлан: Энэ улсын “хойд эцэг” Элбэгдорж чи хаана байсан юм бэ

Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодрууллаа.   Дэвшсэн эрхмүүдийн талаар олон нийт сайнтай муутай байгааг цахим ертөнцөөс харж болно. Харин  УИХ-ын гишүүн С.Жавхлан үүнийг арай өөр өнцгөөс тайлбарлан үзэл бодлоо илэрхийлжээ.  Түүний цахим хуудаснаа илэрхийлсэн “Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар ингэж тохиролцжээ” гэсэн захиа бичсэн байна. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Оюутолгойг канадчууд “дээрэмдэж” байхад, Тамсагийн ордыг хятадууд “эзэгнэж” байхад энэ улсын “хойд эцэг” Элбэгдорж чи хаана байсан юм бэ. Улаан цайм дээрмийг өөгшүүлж улсаараа нэг алхам урагшилсан хэмээн бахархаж байсан билээ. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яасан их өмөөрнө вэ. “Та дээрэмдчихлээ” ч гэх шиг. Монголын ард түмэн дээрэмчин гэж үү.
Өнгөрсөн найман жилд Ц.Элбэгдоржийг хагартлаа баяжсан гэдэг. Сонгуулиар л гэхэд нэг солиотой баян 20 сая ам.доллар бэлэн аваачиж өглөө гэж шуугисан. Мөнгөө хаана нуухаа мэдэхээ байгаад уран зураг хүртэл худалдаж авч онигоонд орсон билээ. Ашгүй түүнд мөнгөө нуух боломж олдсон. Тэр нь Эрдэнэтийн 49 хувь байлаа. 
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 24-35 насны таван залуу 500 сая ам.доллар (100 сая ам.долларыг нь авилгалд өгсөн) худалдаж авсан байдаг. Тэдгээр залуусын ард талд Ц.Элбэгдорж, Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Д.Ганбат нар байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хамгийн том хувьцаа эзэмшигч нь Ц.Элбэгдорж. Нөгөө дөрөв нь 9, 5, 10, 13 хувьтай юм билээ.
Тэгэхээр Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувиа “Дээрэмдүүлчихлээ” гэж УИХ-ын чуулган дээр хуурай агсам тавих нь зөв. Хөрөнгөө алдсан хүний уур бухимдал, тэвчээр алдалт тэндээс харагдаж байна лээ. Харин ард түмэн тэвчээртэй, хонь шиг учраас баялагаа цөлмүүлж байхдаа чимээгүй байсан. Ард түмний өмч албан тушаалтны өмч хоёр өөр юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид асуудлаас гарах гарц үргэлж байдаг. Эрдэнэтийн 49 хувиа буцаан авах гарц нь М.Энхболд. Энэ хоёрын нөхөрлөл эртнээс эхэлсэн. 2005 онд М.Энхболд Ц.Элбэгдоржийг “Ерөнхий сайд хэвээр нь үлдээнэ” гэж хулхидаад Баянголын нөхөн сонгуульд дээр ялалт байгуулж байсан удаатай. дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сурагчдаас мөнгө хураахгүй байх чиглэл өглөө

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Сурагчдын холбооны төлөөлөлүүд эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус байгууллагууд оюутан сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор "Төгсөлт" нэгдсэн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Улмаар "Сайн үйлс саруул ухаанд хөтөлнө" гэсэн уриалга бүхий уг арга хэмжээний хүрээнд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэх тухай тушаал, Нийслэлийн Боловсролын Газрын 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.

"Төгсөлт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлд 28 их дээд сургууль, 35 Ерөнхий Боловсролын Сургууль эрдмийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлээд байгаа аж. Мөн энэ хүрээнд эрдмийн баярыг тэмдэглэхдээ хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ тайлагнах, тэргүүний сурагчдыг алдаршуулах талаар анхаарч ажиллах, эрдмийн баярыг тох

 

54 настай эмэгтэй хачигт хазуулснаас амиа алджээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд  54 настай эмэгтэй хачигт хазуулан  амиа алджээ. Улмаар эмэгтэйн амиа алдсан шалтгааныг тодруулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлэхэд хачигт хазуулсанаас болсон нь тогтоогджээ. Тус аймагт хачгаар дамжих халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 45 тохиолдол тархвар судлал, эмнэлзүйгээр хачигт риккетсиозын гэж оношлогдсон байна. Гурван хүний биеийн байдал хүндэрсэн ч биеийн байдал сайжирч байгаа аж.

 Хачигт хазуулахгүй байхын тулд:

-Тод өнгийн, битүү хувцас, малгай өмсөх,

-Өөртөө болон бусдад ялангуяа бага насны хүүхдүүдэд хачиг хазсан эсэхийг ойр ойрхон 2-3 цаг тутамд шалгаж байх,

-Хувцас эсвэл биед наалдсан хачгийг зааврын дагуу зайлуулж байх;

-Шигдсэн хачгийг хошууг үлдээлгүй салгаж авах, салгасан хачгийг мэргэжлийн байгууллагад хүргэх;

-Хачигт хазуулсан, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;

-Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах, малаа эрүүлжүүлэх ёстой юм байна.

Амьсгалын замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар  Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.

Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд бага насны хүүхдэд уушгины хатгалгаа, менингит зэргээрхүндрэл өгч болзошгүй байдаг.

Томуу томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх зэрэг шинжээр илэрдэг.

Томуугийн В вирүс

Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь гадаргуугийн уургаасаа хамаараад А, В, С гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваагддаг. Томуугийн А вирус нь тахиа, галуу, нугас, гахай зэрэг амьтанд өвчин үүсгэхээс гадна хүний улирлын томуу болон цар тахлын үндсэн шалтгаан болж байдаг. Томуугийн В болон С вирус зөвхөн хүнд өвчлөл үүсгэдэг бөгөөд С вирус нь бусад хоёр хэвшинжийн вирустэй харьцуулахад харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг байна. В вирус нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болж байдаг, хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай вирус юм. 

Халдвар дамжих зам

Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай цуг агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана.

                Эмнэлзүйн шинж тэмдэг:

Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах юм. Томуугийн В вирусын халдварын үед гэнэт өндөр (410С хүртэл) халуурах боловч А вирусын халдварын үеийн халууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг. Бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинжүүд илрэх бөгөөд зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэг нь маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болно. 

Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт:

Гэрээр хийх эмчилгээ: 

Шингэн зүйл уух. Жимсний шүүс, ус, бүлээн шөл зэргийг хэвийн үеийнхээс их уух нь томуугийн халдвар авсан үед шингэний дутагдалд орохоос сэргийлдэг.

Амрах. Хангалттай сайн унтаж амрах нь биеийн дархлааны систем тогтвортой байх, хурдан хугацаанд нөхөн сэргэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг.

Урьдчилан сэргийлэлт:

Жил бүр улирлын томуугийн вакцинд хамрагдах

Гараа тогтмол угаах 

Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх

Ханиаж, найтаах үедээ ам, хамраа дарах, амны цаас хэрэглэх

Олон нийтийн газраар бага насны хүүхдийг аль болох авч явахгүй байх 

Халдвар авсан тохиолдолд ажил, сургууль, цэцэрлэгтээ явахгүй, гэртээ байх.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment