8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс цаг агаар сэрүүсч, салхи шуурга шуурна

2017-05-10 09:11:00

Өнөөдөр  нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

11-нд нутгийн зүүн хагаст, 12-13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 14-нд ихэнх нутгаар дулаарна.

  

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment