8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

2017-05-09 09:47:00

Өнөөдөр 06:00-20:00 цагийн хооронд БНСУ-ын 19 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж байна.  Санал авах цаг дууссаны дараа саналын хуудсыг автомат машинаар тоолох ажиллагаа орон даяар эхэлж, нэр дэвшигчдийн авсан саналын тоог олон нийтэд телевиз, радио болон цахим хуудсаар шууд мэдээлэх аж.

Тус улсын СЕХ-ноос мэдээлснээр ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуульд нийт сонгогчдын 26 хувь нь оролцсон байдлаас үзвэл маргааш зохион байгуулагдах бүх нийтийн сонгуулийн ирц 80 хувь давах төлөвтэй байгаа ажээ. Экс ерөнхийлөгч Пак Гын Хе авлигын хэрэгт холбогдон албан тушаалаасаа огцорсны улмаас уг сонгууль хугацаанаасаа нэг жилийн өмнө зохион байгуулагдаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл