8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв, Сэлэнгэ, Сүхбаатарт гарсан ой, хээрийн түймрийг унтраажээ

2017-05-09 09:14:37

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Дэнгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Хоолтын даваанд хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2017.05.07-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 15 хүн дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14:04 цагт бүрэн унтрааж, тус сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт 1 га орчим талбай өртсөн/.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугат тосгон багийн “Гозон ” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.07-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 42 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 21:30 цагт цурамд оруулсан. /Түймэрт 1 га орчим талбай өртсөн/.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Цахилдаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 65 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.05.07-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 18 иргэн, нийт 30 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23:30 цагт цурамд оруулж, 05.08-ны өдрийн 06:13 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл