8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэт үйлдвэрийн захирал  Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрах гэж хэн бэ

2017-05-09 09:05:00

Эрдэнэт үйлдвэрийн захирал  Х.Бадамсүрэн сүүлийн үед хэвлэлийн бай болоод байгаа. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очоод 01 тоот тушаалаараа өөртөө 300 саяар машин худалдаж авсан Х.Бадамсүрэнгийн тансаглал үүгээр дуусахгүй нь бололтой. Үүнээс гадна Эрдэнэтэд амьдрах байрандаа 180 сая төгрөгний иж бүрэн засвар хийгээд байгаа мэдээлэл ч мөн гарсан. Тэрбээр иж бүрэн засвар хийсэн байраа MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэлийг 25,5 сая төгрөгөөр, 15 саяын хувцасны шүүгээ, 8,1 саяын коммодоор хослуулан нойрсох тав тухыг нь хангасан талаар мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Захирлын тав тухыг хангахын тулд хагас тэрбумыг зарцуулаад байгаа нь баримтаар нотлогдсон ч, хориг тавьж, хяналт тогтоож дийлсэнгүй. Одоо бүр гэр бүлээрээ “Эрдэнэт“-ийг “эзэгнэх” бололтой. Түүний бага хүү Б.Бадрах Эрдэнэт үйлдвэрийн захиргааны байранд эрх нохойгоо хөтлөөд, эзэмшил газраараа зугаалаж байгаа сурагтай. Бас болоогүй урд нь мэдээлэл авахаар очсон сэтгүүлчдийг нэвтрүүлэлгүй үүдэндээ өдөржин уядаг, цагдаагийн нэмэлт хүчээр хамгаалалт авдаг Эрдэнэт үйлдвэрийн төв байр ийнхүү цэвэр үүлдрийн, приусын дайны үнэтэй чихуахуа хав нохойн өмнө үүдээ нээж, “үйлчлэгчид” нь даган хошуурч байна. Х.Бадамсүрэнгийн вант улсын ханхүү Б.Бадрахыг Азийн топ модельтой дэр нэгтгэсэн, мөрийтэй тоглоом болон хар тамхины хэрэгт холбогдсон зэргээр нь олон нийт мэддэг.Б.Бадрахын хувьд өнгөрсөн 2014 оны  гуравдугаар сарын 22-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "DНL" компанийн вип өрөөнд 16 залуутай мөрийтэй тоглоом буюу покер тоглож байгаад хуулийнханд газар дээрээ баригдаж байсан. 

Тухайн үед нэр хүндтэй олны танил хүүхдүүд Эрүүгийн гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан хэрнээ "Мунзуй" Г.Нямдоржийг ганцааранг нь цагдан хорьж бусад этгээдүүдийг нь тун удалгүй батлан даалтад гаргаж улмаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан түүхтэй. Уг нь тухайн үед Г.Нямдорж 16-уулаа покер тоглосон гэдгийг тэр үйл явдлыг нүдээр үзсэн олон гэрч нотлодог. Харамсалтай нь тус хэргийг ганцхан "Мунзуй" Г.Нямдорж үүрээд гарсан. 

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахаас гадна түүний ах Б.Бүрэнжаргал өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч асан, талийгаач О.Чулуунбатын хүүтэй хамт мансууруулах бодис тээвэрлэж байгаад цагдаа нарт шалгагдаж байсан удаатай. 
Х.Бадамсүрэн Б.Бүрэнжаргал, Б.Бадрах гээд хоёр хүүтэй, бүр сүүлд нэг охин төрүүлсэн. Хэнз охиндоо экс гишүүн Х.Бадамсүрэн амь гэх юм билээ. Экс гишүүн Х.Бадамсүрэнгийн том хүү Б.Бүрэнжаргал загвар өмсөгч Энхмаатай гэрлэсэн. Харин бага хүү Б.Бадрах нь загвар өмсөгч Г.Оюунгэрэлтэй гэрлэсэн. Англид боловсрол эзэмшсэн бага хүү Б.Бадрахыг нь тун чамбай, өндөр боловсролтой залуу гэдэг юм билээ. Даан ч сурсан мэдсэн эрдэмээ бус аавынхаа нөмөр нөөлөг доор Эрдэнэт үйлдвэр дотор эрх нохойгоо хөтлөөд салхилах нь илүү таалагдаж байгаа бололтой. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочинн
Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд анх удаа мөнгөөр албан тушаал худалдаж авсан хүн захиралааар ажиллаж байна энэ хүнийг цаашин иддэж уухаас сэргийлэж албан тушаалаас нь түтгэлзүүлэх хэрэгтэй
2017/08/21 66.181.160.77
irgen
hyn alsanch hamaagyi mungu uguudl garchihdag mongoliin hyyli gej ern uy um be eo byr iim niigmees zalhaj bna
2017/05/10 65.128.72.35
hahaha
ene nus . ard tvmnii hurungu deeremdej bui etsegeeree dalimduulj . bas dur taviastai ain ????
2017/05/09 188.64.243.212
bayaraa
Ene bafamcvreng aBCh hayj boldoggvi yum uu enh bold dargaa tegwel ta erenhiilegch bolno doo ene er ni tand gai l boloh baih gawya bolhgvi tun tucgvi bna shvv
2017/05/09 202.9.42.100
зочин
Монголын тэнгэр иймэрхүү хүмүүст ээлтэй
2017/05/09 139.5.219.37
Зочин
Тэнгэр нь ниргэнэ ээ та нарыг!!!.
2017/05/09 203.91.115.45