8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан талаарх мэдээллийг танилцуулна

2017-05-09 08:44:55

13-р хороолол, Английн элчингийн чанх ард буюу 33-р сургуулийн урд 

09:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолборын байрны асуудал хойшлогдсонтой холбогдуулан эцэг эхчүүд мэдээлэл хийж өөрсдийн байр сууриа илэрхийлнэ.

Төрийн ордны "Нээлттэй сонсгол"-ын танхимд

10:00 цагт "Газар өмчлөл ба гэр хорооллын хөгжил" хэлэлцүүлэг болно.

Төрийн ордны их танхимд

11:00 цагт Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтран “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Улаанбаатар хотын цагдаагийн газарт

11:00 цагт Оюутан, сурагчдын төгсөлт, хонхны баяр болохтой холбогдуулан зохион байгуулж буй “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээний явц, хүүхэд, залуусыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр НЦГ, НБГ, МОХ болон Монголын сурагчдын холбоо хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Монгол Ньюс Мэдээллийн төвд 

11:00 цагт Зорчигч тээврийн нэгтгэлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар жолооч, ажилчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт “Хаппи веритас” оношилгооны төвөөс “Ходоодны хорт хавдаргүй Монгол” аяны талаар мэдээлэл хийнэ.

СЕХ-ны байранд 

11:30 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан талаарх мэдээллийг танилцуулна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл