8o
Улаанбаатар хот
mobile menu

ХДХВ/ДОХ-ын халдвартай 10 гаруй хүүхэд байна

2017-05-09 08:29:10

Бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн хүрээ хүүхдүүд рүү оржээ.  Тухайлбал, Монголд өнөөдөр ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн дунд 15-19 насны 12 хүүхэд байна. Өнгөрсөн онд манай улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчтэй иргэдийн 43,4 хувийг 15-24 насныхан эзэлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай 240 гаруй хүн бүртгэгдсэн бөгөөд энэ онд уг тоо нэг дахин өсөх тооцоо судалгааг ХӨСҮТ-ийн ДОХ-ын тандалт судалгааны хэлтсээс нарийвчлан гаргажээ.Мөн жилд дунджаар 4000 гаруй хүн зөвхөн тэмбүүгийн халдвар авдаг гэсэн тоо байдгаас нэг хүний цаана 2-3 хавьтагч байх магадлалтай юм. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Кк
Зиа яршиг мисс загвар өмсөгчид нь бэлгийн замын өвчин тэмбүү нтр тусцан нэртэй төртэй дарганцаруудад халдаасан өч төчнөөн тохиолдол бн. Эмнэлгийнхэн хүний нэр төрд халдаж хэлж болохгүй болохоос далдуу
2017/05/09 202.9.43.238