8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-д осолдсон гимнастикчид удахгүй эх орондоо ирнэ

2017-05-08 17:10:12

Монгол улсын уран гимнастикийн өсвөрийн багийнхан ОХУ-д осолдсон талаар  мэдээлсэн. Тодруулбал 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 17:00 цагийн орчимд ОХУ-ын Өвөрбайгаль хязгаарын Агийн Буриадын тойргийн Агь тосгоны /Чита хотоос Улаан-Үд хотын чиглэлд 70 км/ ойролцоо Чита хотод олон улсын гимнастикийн тэмцээнд оролцож явсан багийнхан осолдсон. Осолдсон автобусанд 18 хүн сууж явсан бөгөөд 6-10 насны 15 хүүхэд сууж явжээ. Ослын улмаас хоёр хүүхэд хөнгөн зэргийн гэмтэл авчээ. Гэмтсэн хоёр хүүхдийг яаралтай Чита хотын хүүхдийн эмнэлэгт шинжилгээнд хамруулж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. осолдсон тамирчид тун удахгүй эх орондоо ирэх юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл