8o
Улаанбаатар хот
mobile menu

85 настай уулчин дээд амжилт тогтоох гэж байгаад нас баржээ

2017-05-08 14:45:39

Балбын уулчин “Эверэстэд авирсан хамгийн өндөр настай хүн” гэсэн дээд амжилтыг эвдэх оролдлого хийж байхдаа нас баржээ. 85 настай уулчин Мин Бахадур Шерчан өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш далайн түвшнээс дээш 5400 м-ийн өндөрт орших баазад өөд болсон байна.Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч зүрхний шигдээсээр нас барсан байж магадгүй.2008 онд тэрбээр 76 настайдаа Эверестэд авирсан хамгийн ахмад хүн болж байжээ. Үүнээс таван жилийн дараа Японы уулчин Юичиро Миүра 80 настайдаа түүний тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна.Тэрбээр Балбын нийслэл Катманду хотоос Эверест рүү явахаасаа өмнө “би оргилд амжилттай гарч чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл