8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн хэрэглээний халуун ус хязгаарлана

2017-05-10 10:48:00

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажиллагаатай холбогдуулан өнөөдрөөс  эхлэн халуун ус хязгаарлана.

Өнөөдрөөс эхлэн үйлдвэрийн район, БҮК, БӨҮР, Viva City хороолол, Бетон арматур, Мишээл худалдааны төв орчмын халуун усыг 10 хоногийн хугацаанд түр хязгаарлах юм байна. Мөн энэ сарын 16-аас зургаадугаар сарын 4-ийг дуустал Улаанбаатар рашаан, Зайсан СЗХ, Оргил рашаан сувилал, 13 дугаар хорооллын урд хэсэг, Нарантуул, ХӨСҮТ, Жуковын музей, Сүнжингранд, БХЯ, 16 дугаар хороолол орчмын халуун усыг тус тус хязгаарлан засвар үйлчилгээ хийнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment