8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын уран гимнастикийн багийн хүүхдүүд ОХУ-д осолд оржээ

2017-05-08 12:03:40

ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан Монголын хүүхдийн уран гимнастикийн баг өчигдөр зам тээврийн осолд орсон харамсалтай мэдээллийг  Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Консулын газраас мэдээлж байна. Монголын баг тамирчдын сууж явсан аяллын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд буюу олон улсын А-350 зам дээр осолджээ. Уг автобусанд нийт 18 хүн сууж явснаас 6-10 насны 15 хүүхэд,  гурван том хүн буюу багш нар нь байжээ. Автобусанд байсан 15 хүүхдийн хоёр нь толгойндоо хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй аж. Харин үлдсэн хүүхэд, багш нарынх нь биеийн байдал сайжирч байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл