8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

2017-05-08 10:52:00


Тун удахгүй Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг монголын ард түмэн сонгох гэж байна. УИХ-д суудалтай гурван нам хуулийн хугацаандаа багтаж тус тусын нэр дэвшигчээ тодруулсан долоо хоног өнгөрлөө. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг сонгосон бол, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг нэр дэвшүүлэхээр болсон. Харин гурав дахь хүчин болох МАХН-ынхан бага хурлаа хийж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр тогтсон. Ингээд УИХ-д суудалтай гурван намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон гурван эрхэмийн талаар мэдээлэл хүргэе. 


МАН-аас нэр дэвшиж буй М.Энхболд гэж хэн бэ


МАН-ын дарга М.Энхболд 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистар. Монголын улс төрд 25 жил хүчин зүтгэж байгаа эрхэм. М.Энхболдын хувьд өнгөрсөн сонгуулиар намаа ялалтанд хүргэсэн гавъяатай хүн. Энэ ч утгаараа түүнийг нэр дэвшвэл олны итгэлийг хүлээнэ хэмээн МАН-ынхан үзэж, түүнийг сонгов. Тэрээр 2013 оноос хойш МАН-ыг тэргүүлж 2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан ялалт байгуулж улмаар УИХ-ын даргаар ажиллаж байна.Намаа ялалтанд хүргэхэд түүний нөлөө чухал байсан ч нэр цэвэр улс төрч үү гэдэг нь бас эргэлзээтэй. М.Энхболд Нийслэлийн засаг даргаар 1999– 2005 онуудад, Монгол Улсын Ерөнхий сайдаар 2006-2007 онуудад, 2005 оноос 2007 онд МАХН-ын дарга, 2008 онд Шадар сайдаар ажиллаж байсан. Түүнийг Нийслэлийн засаг дарга байхдаа хувьчлалын дараах газрын наймааны “автор” нь байсан гэсэн цол өнөөдрийг хүртэл дагаж явдаг. Нийслэлийн Засаг даргаар Миеэгомбын Энхболд ажиллаж байх үед хотын төвийн ашигтай байршилтай газрууд эзэнтэй болж, тэр хэрээр газрын наймаа өргөжсөн гэдэг. М.Энхболдын газрын наймааны талаар олон мэдээ мэдээлэл байдаг.

Тодруулбал,  2004 онд “Глоб кредит” компани Улаанбаатар паласын зүүн урд талд орон сууцны хотхон барихаар сурталчилгаа явуулж байсан. Тухайн үед 2004 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргаар  М.Энхболд ажиллаж байв. М.Энхболд дарга тухайн үед 541 тоот захирамжаа гаргаж, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ олгож байсан баримт дэлгэгдэж байсан.  Ингээд барилгын кран тус газарт байрлаж, ажил эхлэх гэж байтал Хадгаламж зээлийн хоршооны дампуурлын хэрэг мандаж “Глоб кредит” компанийн захирал Ж.Мэндбаяр хоригдож байв.  
 

Мөн Улаанбаатар паласын хойд талд бас том газар хууль бусаар өмчлөгдөж байсан. Баянгол дүүргийн VI хорооны нутаг, Улаанбаатар паласын хойд талд 4000 метр.кв газрыг М.Энхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа “Евро хаус” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. 2002 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн Б/162 тоот тогтоолоор олгосон уг газрын захирамжаа 2004 оны аравдугаар сарын 06-ны 455 тоот захирамжаараа баталгаажуулж, уг газрыг 5 жилийн хугацаатайгаар олгожээ. М.Энхболд уг газрыг олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй олгосон нь ил болж хэсэгтээ л дуулиан дэгдэж байсан. Тус хууль бусаар олгогдсон газрыг 9 жилийн дараа  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүчингүй болгож байв. Уг хууль бусаар зарагдсан 4000 метр.кв газрыг төрийн мэдэлд буцааж авсан тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч байсан. 
Товчхондоо ийм нэгэн намтартай хүн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөнө. 
Ажил эрхлэлт:
1987-1989 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
1989-1991 онд  Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
1999-2005 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
2005 оноос        Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2006-2007 онд  Монгол Улсын Ерөнхий сайд,
2007-2012 онд  Монгол Улсын Шадар сайд,
2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
2016 оноос       Монгол Улсын Их Хурлын дарга.
 
Улс төрийн сонгуульт ажил:

1990 онд             Монгол Ардын Намд элссэн,
1991-1992 онд  Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
1992-1997 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
1997-2006 онд  Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
2005-2007 онд  Монгол Ардын Намын дарга,
2007-2012 онд  МАН-ын нарийн бичгийн дарга,
2013 оноос        МАН-ын дарга
1998 оноос        МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
1997 оноос        МАН-ын Бага хурлын гишүүн байсан. 


Дуулианы эзэн Х.Баттулга


Дараагийн эрхэм бол УИХ-ын гишүүн асан Х.Баттулга. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэлгүй, удтал  шийрэгнэсэн УИХ-ын гишүүн асан, Монголын Ардчилсан Холбооны дарга Х.Баттулга  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон.  Зураач, тамирчин, наймаачин хийж явсан Женко Х.Баттулга 1990 оны зах зээлийн давалгаанаас хамгийн их хожсон хүн. Өнөөдөр түүний мэдэлд Оросын хөрөнгөөр монголчуудын бий болгосон Талх чихэр, Баянгол зочид буудал, Мах импекс зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд бий. Түүний хөрөнгө жил ирэх тусам нэмэгдсээр. Зарим хүмүүс түүнийг "Эх оронч" гэдэг. Эх орон ч гэж магтуулж явсан Х. Баттулга төмөр замын хэргээр шалгагдаж байсан.  “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолсон хэрэг гарсан. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул / нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байсан. Өнгөрсөн жил Х.Баттулгыг Баянгол зочид буудлын ажлын өрөөндөө байхад АТГ бүр дуулиантай нэгжлэг хийж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Энэхүү төмөр замын дуулианаас болж Х.Баттулга Ерөнхийлөгчийн өрөөнд дуудагдаж загнуулж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. 
Төгссөн сургууль, мэргэжил
 Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал
1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал
1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал
2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан. 


Ялтай байдлын хугацаа дуусаагүй байгаа Н.Энхбаяр


Дараагийн нэр дэвшигч бол Намбаярын Энхбаяр. Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. 1965- 1975 онд 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиол-ийн чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэл-ний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа түвд хэл бичиг судалсан.Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-д гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож байв. Монголын улс төрд 32 жил ажиллаж байгаа эрхэм. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ албан ёсоор аваагүй байгаа. Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа бөгөөд эцсийн хариуг энэ долоо хоногт СЕХ гаргана. Түүний хувьд өмнө төрийн тэргүүнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Гэвч өмнө нь төр барьж байсан төрийн тэргүүнүүдээс Н.Энхбаяр шиг шорон оронгоор явж, ял хүртэл авч байсан хүн байхгүй. Тэрбээр намын байрны асуудлаас болж хэдэн жил шалгагдаж байгаа бөгөөд өнөөдөр ч түүний ял дуусаагүй байгаа талаар хуулийн байгууллага мэдээлэл хийсэн. Харин эцсийн шийдвэрийг энэ долоо хоногт СЕХ гаргана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
намбарын хүүг хэнч гүйцэхгүй толгой дутан шүү ичиж нэрээ тат энхболд оффшортонгуудаа арга хэмжээ авч чадахгүй ийм хүн нэр дэвшиж онигоонд орох гэж элбэгдорж баярын баруун зүүн гар даа төрд хэрэггүй
2017/05/08 122.201.21.144
ЗУУН ХУВЬ ЭКС НОМЕР НЭГ БАТЛАГДСАН ХҮН
МАН ГАЗРЫН ГАРШСАН ХУЛГААЧ ЭНХБОЛД ЛАЛАР НЭРЭЭ ТАТ ЛАЛАР АА ИЧ ЗАЙЛ ОФФШОРТОН НАМЫН ТАХАЛ ЭНХБОЛД ГӨЛӨГ БҮҮ ДЭМЖ МОНГОЛЧУУД АА УРИАЛЖ БАЙНА ХАРИН ЭКС Н ЭНХБАЯР ЖИНХЭН ЭР ХҮН ДЭЭ ХОНШООРТОЙ ААВЫН ХҮҮ
2017/05/08 122.201.21.144
zochin
amjilt
2017/05/08 66.181.184.41
zochin
yamarch baisan enhbayar ni gadaadad ajlaar ailchillaa gehed angli orosoor cholootei yarichih yum bna tegeed ch bolovsrol ondor yum bna da
2017/05/08 66.181.184.41
zochin
ok
2017/05/08 66.181.184.41
ард түмэн
Н.Энхбаярыг өрсөлдүүлэх хэрэгтэй шударга байцгаая аа
2017/05/08 66.181.184.41
сонгогч
ЭНЭ 3 чинь: ЯЛТАН,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН-ЛУЙВАРЧИН-ОФФШОР, ГАЗРЫН НАЙМААЧИН. юм бол хэнийг сонгох гэж??? НЭГЭНТ ЖУРАМ, ШАЛГУУРААР дэвшин гарч байгаа юм бол олны өмнө баримт нотолгоог дэлгэх нь үнэн
2017/05/08 180.149.98.82
  • Recent
  • Most Read
  • Most Comment