8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгайлагдсан охидоос 82-ыг суллажээ

2017-05-08 09:32:24

'Нигерийн армийнхан хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн барьцаанд байсан сурагч охидыг чөлөөлсөн байна. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Мухаммеду Бухаригийн хэвлэлийн төлөөлөгч баталжээ.

Армийнхан 82 охиныг суллаж, албаныхан хүлээлгэн өгчээ. Охидыг Нигер, Камеруны хил орчмоос олсон байна. Гэсэн ч одоогийн байдлаар 195 охин сураггүй байгаа аж.

Хэргийг сануулахад, террористууд өнгөрөгч 2014 оны долдугаар сард Борно мужийн Чибок тосгоноос сургуулийн насны 272 охиныг хулгайлсан юм. Тус бүлэглэлийн тэргүүн хулгайлсан охидоо дайчидтайгаа гэрлүүлэхээс гадна хил давуулан зарахаа мэдэгдсэн. Мөн зарим охидыг террорист ажиллагаанд амиа золиослогч болгон ашигласан болохыг тогтоогоод байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард армийнхан дээрх охидтой хамт хулгайлагдсан нэгэн охиныг олсон юм. Охин хулгайлагдсаныхаа дараа “Бо

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл