8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөч голыг бохирдуулсан “Хөөсгөл” компанийн үйл ажиллагааг зогсоолоо

2017-05-08 09:23:32

Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Дөч голын эхийг алт олборлогч “Хөөсгөл” компанийнхан улаанаар нь эргүүлж орхижээ. Сумын удирдлага болон Онон, Улз голын сав газрын захиргаа (ОУГСГЗ)-ны мэргэжилтнүүд өнгөрсөн сарын сүүлчээр хамтран шалгалт явуулахдаа тус компанийг хууль бусаар алт олборлож, гол бохирдуулсныг илрүүлсэн байна.

Энэ талаар ОУГСГЗ-ны дарга Б.Баяртогтохоос тодруулахад ‘Тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой олон асуудал байгаа тул бид аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтарсан тусгай ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. “Хөөсгөл" компанийн үйл ажшшагааг зогсоогоод байна. Тус компани хууль бусаар хэр удаан ажилласан, байгаль орчинд хэдий хэмжээ-нии хохирол учруулсан зэрэг илүү нарийвчилсан бусад мэдээлэл шалгалтын дараа тодорхой болно” гэсэн юм. Дөч гол нь Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутаг дэвсгэрээр 250 км орчим урсаад, Улз голд цутгадаг байна. Сүүлийн жилүүдэд голын ус татарч, Улзад цутгахаа больчихсон байснаа 2014 оноос дахин нийлжээ.

Голын ус татарснаас шалтгаалж голдирол нь долоон км орчим эвдэрч, урсацад нь сөргөөр нөлөөлж байсан гэнэ. Тиймээс 2015 онд тус сав газрынхан холбогдох байгууллагуудтай хамтран голдирлыг нь сэргээх арга хэмжээ авсан байна. Гэтэл өдгөө эхийг нь бохирдуулж, алт олборлосоор байвал дахин тасрах, цаашлаад ширгэх эрсдэлтэйг хэллээ. Өвөрбитүү, Тохтор, Буянт, Ишгэнт, Бэрх, Хорины голоос гадна бусад булаг шандаар Дөч гол тэжээгддэг, дундаж гүн 10-60 см, өргөн нь 2-7 метр аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл