8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван жилд 492.8 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ

2017-05-06 15:45:00

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Жолоочийн даатгалын сан /ЖДС/-д 9.8 тэрбум төгрөг төвлөрөөд байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.Жолоочийн даатгалын тухай хуулиар тус санд төвлөрсөн хөрөнгөөр жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан, түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугатаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлдөг байна. Тус санг бүрдүүлж, нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг Хорооноос зөвшөөрсөн дүрмийн дагуу Албан журмын даатгагчдын холбоо эрхлэн явуулж буй бөгөөд 2013 оноос хойш нийт 210 даатгалын тохиолдлын хохирогчид 492.8 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Албан журмын даатгалд даатгуулаагүй жолооч осол гаргасан бол хохирогч Холбооны шуурхай албаны 70101177, цагдаагийн 102 дугаарын утсанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд нөхөн төлбөр авах талаарх ЖДС-гийн 70001277 дугаарын утсаар авах боломжтой юм. Сан хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээр буцаан төлүүлдэг тул жолооч та хариуцлагын даатгалд даатгуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатайг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment