8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаяж, төөрүүлсэн хүүхэд нь амь эрсэдсэн бол 5 жил хүртэл ял онооно

2017-05-07 11:35:00

Саяхан хүнтэй суухын тулд "Бөмбөгөр" худалдааны төв дотор охиноо хаяад явсан эмэгтэй олны гайхал, зэвүүцлийг төрүүлж байна. Нийслэлд он гарсаар хүүхдээ төөрүүлж, хаясан хэрэг тав гарч, үүнээс болж нэг хүүхдийн амь эрсэдсэн нь цөөн хүн амтай улсын хувьд аймшигтай тоо юм. Түүгээр ч барахгүй энэ нь Өмнөх оны мөн үеэс 2,5 дахин нэмэгдсэн үзүүлэлт байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Хуулиараа бол үр хүүхдээ хаяж, хариуцлагаас зугтсан эцэг, эхийг 3-6 сар хүртэлх хугацаагаар хорино гэж заасан байдаг. Тодруулбал, 117. 1-д зааснаар төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 251-300 цаг албадан ажил хийлгэх, мөн 3-6 сарын хугацаагаар баривчлах ялтай аж. Харин амь эрсдсэн бол 5 жил хүртэлх ял оноодог байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment