МАХН-ын дэмжигчид яг одоо Эрх чөлөөний талбайд жагсаал хийж байна. МАХН-ын Бага чуулган өнөөдөр хаалттай хуралдаж, гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс жагсагчид Н.Энхбаярыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй гэж үзэж ийнхүү жагсаал зохион байгуулж байгаа аж. Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар 70 мянга орчим иргэн өргөдөл ирүүлсэн байна.
ЯГ ОДОО: МАХН-ын дэмжигчид жагсаж байна
2017-05-05 17:56:23