8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянгол дүүргийн цагдаагийн газраас илэрсэн зөрчлийг арилгуулна

2017-05-05 16:51:59

Нийслэлийн прокурорын 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 1/1547 дугаартай албан бичгээр өгсөн үүргийн дагуу Баянгол дүүргийн прокурорын газраас харьяа  Цагдаагийн  1, 2 дугаар хэлтэст эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө валют, үнэт эдлэлийг хүлээн авах, хадгалалт хамгаалалт, шийдвэрлэлтийн байдлыг шалгажээ. Шалгалтыг явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар”-т заасны дагуу явагдаж байгаа эсэхийг шалгах шалгалтыг хийж, шалгалтын дүнг нийт прокурор, ажилтнуудад болон Баянгол дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн албан хаагчдад танилцуулж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 10, 11 тоот шаардлага хүргүүлсэн байна. Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс прокурорын шаардлагын мөрөөр Цагдаагийн хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 23-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулан, эд мөрийн баримтыг хариуцан ажилладаг мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч С.Солонгод хэлтсийн даргын дэргэдэх Зөвлөлийн хурлын тэмдэглэлээр сануулж, дахин зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар нийт албан хаагч нарт анхааруулсан талаар 2017 оны 03 сарын 29-ны өдрийн 14ё/2354 тоотоор шаардлагын хариу ирүүлжээ.  Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шаардлагад тусгагдсан зөрчлийн мөрөөр эд мөрийн баримтын өрөөг цэгцэлж, эд мөрийн баримтын бүртгэлийг шинэчлэн гаргаж, нэг бүрчлэн тулгалт хийж  бүртгэлжүүлж зөрчлийг арилгасан талаар 2017 оны 03 сарын 31-ны өдрийн 14ж-з/2783 тоотоор прокурорын шаардлагын мөрөөр зохиосон ажлын талаар хариу ирүүлсэн байна.  Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, илэрсэн зөрчил арилсан эсэхийг газар дээр нь 2017 оны хагас жилийн байдлаар шалгаж, танилцахаар Цагдаагийн хэлтсүүдтэй хийсэн хамтарсан зөвлөгөөнөөс шийдвэрлэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment